Walk Around Check буюу тойрон шалгах үзлэг гэж юу вэ?
Walk around check -гэдэг нь автомашиныг засвар үйлчилгээнд хүлээн авахдаа тойрч шалгадаг үзлэг юм. Тойрч шалгах үзлэг нь Зөвхөн Тоёота моторс компани төдийгүй автомашин үйлдвэрлэгч ихэнх компани энэхүү үзлэг шалгалтыг тогтмол хийдэг байна. Энэхүү үзлэгийг Үйлчлүүлэгчтэй хамт хийснээр үйлчлүүлэгчийн автомашины бүрэн бүтэн байдал болон автомашины аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зүйлсийг хамтдаа шалгах явдал юм. Үргэлжлэх хугацаа 3-5 минут байна. Энэхүү үзлэгийг үйлчилгээний зөвлөхүүд хийнэ.
Тойрон шалгах үзлэгээр дараах зүйлсийг шалгана. Үүнд:
- Шалавч резин
- Урд салхины шил
- Шил арчигчийн резин
- Дугуйн хээний элэгдэл
- Гадна кузовын хэсгийн сэв, зураас, гэмтэлтэй эсэх
- Гэрэл дохионууд бүрэн, бүтэн эсэх
Шалавч резин нь маш олон төрөл байдаг бөгөөд, үйлдвэрлэгчээс уг машинд тохирсон стандарт шалавч резин тавихыг зөвлөдөг. Үйлдвэрийн шалавч резин нь хойд хэсэгтээ шалавч резинийг урагш, хойшоо гүйлгэхгүй нүхтэй эсвэл түгждэг зориулалтын түгжээтэй байдаг. Шалавч нь гүйж хөдлөх нь хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой. Шалавч гүйж тоормосны дөрөө, хаз, авалцуулах холбооны дөрөөн доогуур хунирч орвол зогсох боломжгүй болж, осол аваар гаргах үндэс болох эрсдэлтэй. Урагдаж цоорсон тохиолдолд хөлтэй орооцолдох аюултай. Иймд та бүхэн стандарт бус шалавчнаас татгалзаж үйлдвэрийн стандарт шалавч хэрэглэж заншаарай.
Урд салхины шил -ний хагарсан, цуурсан, цоохортсон эсэхийг сайн шалгаж хэрвээ тус гэмтлүүд гарсан бол үйлчлүүлэгчид мэдэгдэн солих арга хэмжээг авна. Урд салхины шилний гэмтэл нь замын нөхцөл муу харагдах, гэрэл ойх, гялбах шөнийн цагаар машин зөрж өнгөрөх мөн нарны эгц өмнөөс туссан үед гялбуулдаг.
Шил арчигчийн резин муудсан эсэхийг нүдээр харж шалгах мөн ажиллуулж шалгах шаардлагатай. Хэрвээ муудсан бол солино. Энэ нь мөн адил жолоочийн замын нөхцөлийг муу харагдуулах тул заавал солино. Бороотой, шавар шавхай ихтэй замд явахад ихэвчлэн хэрэглэнэ. Энэ үзлэгтэй хамт шил арчигчийг шингэнийг шалгах нь зүйтэй.
Дугуйн хээний элэгдэл -ийг шалгахдаа дугуйн хээний хэмжээг шалгах багажаар шалгана. Хээний хэмжээ нь дугуйн размер том жижиг болон хээний үндсэн хэлбэрээс хамааран харилцан адилгүй байдаг. Дугуйн хийн хэмжээ, болон дугуйн хажуу хэсгээр хавагнасан, язралт цууралт өгсөн эсэхийг сайн шалгана. Хэрэв хийн хэмжээ нүдэнд харагдахуйц ялгаатай бол дугуйн хийн хэмжээг тохируулаарай.
Гадна кузов -ын хэсгийн зураас, хонхойсон, цөмөрсөн, хагарсан цуурсан, будгийн ажилтай эсэхийг сайн харж хүлээн авна. Ажилтай бол кузов засварын ажлыг санал болгоно.
Гэрэл дохио -нуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж хэрэв солих шаардлагатай бол сольж өгөх.
Тойрч шалгах хуудас нь дараах гурван /ногоон, шар, улаан/ хүснэгтээс бүрдэх бөгөөд нэн даруй солих, засах шаардлагатай хөдөлгөөний аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлөхөөр бол улаан хүснэгтийг чагтална. Энэ удаагийн засвар үйлчилгээн дээр солихыг санал болгох. Муудаж эхэлсэн солих шаардлагатай болсон бол шар хүснэгтийг дугуйлан та одоо засуулбал сайн байна хэрвээ солиулахгүй бол ойрын хугацаанд солиулаарай гэсэн зөвлөгөөг өгөөрэй. Уг машины үзлэгээр асуудалгүй хэвийн байгаа тохиолдолд ногоон хүснэгтийг дугуйлна.
Тойрч шалгах үзлэг хийсний ач холбогдол:
Нэн тэргүүнд автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, мөн засвар үйлчилгээний дараа автомашиныг хүлээлгэн өгөхөд автомашинд үйлчлүүлэгчээс анх хүлээн авсан буюу ямар нэгэн сэв зураасгүй хүлээлгэн өгөх зорилготой юм.
Facebook
Google+
Twitter
LinkedIn