Б.Эрдэнэчимэг: Машинаа унаад гадуур ажил хөөцөлдөөд явж байхдаа ямар их урам зоригтой байдаг гэж санана

“Norah beauty slimming spa” салоны гүйцэтгэх захирал, гоо сайханч Б.Эрдэнэчимэгтэй салоных нь орчин үеийн технологи бүхий гоо сайхны үйлчилгээнүүдийнх нь талаар ярилцлаа.

- Салоны хувьд хэдийн хүмүүсийн танил болсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг гэдгээр нь хүмүүс мэддэг юм байна лээ?

– Бид сүүлийн үеийн шилдэг технологийг органик бүтээгдэхүүнтэй хослуулан ур чадвар өндөртэй гоо сайханчид үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Үйлчлүүлэгчийн арьсыг хиймэл оюун ухааны оношилгоон дээр суурилж, яг тухайн хүний арьсанд тохирох арчилгааг санал болгодог.
Манай үйлчилгээнд галбиржуулан тураах, өөх хөлдөөх болон хайлуулах үйлчилгээ, илүүдэл үсний ургалт зогсоох өвдөлтгүй лазерь, нүүр өргөх, V line гаргах хүчилтөрөгчийн аппарат, VIP маникюр, педикюр, алжаал тайлах массаж болон эмчилгээний барианууд, спа үйлчилгээ багтаж байна.
Манайх арьсны эмзэг байдлыг эхэлж засаад, арьсыг нөхөн төлжүүлж, цайруулан, балансжуулаад, нүүр өргөж хэлбэр засах системт үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа санал болгодог.

- Бүсгүйчүүд найзуудаараа алжаалаа тайлах, гоо сайхны үйлчилгээг багцаар нь авах боломжтой гэж байсан. Энэ тухайд?

– Манай салон дээр дурдсан гоо сайхны үйлчилгээнүүдээс гадна мини саунтай. Найзууд саунд хамт суугаад, тэндээсээ гараад өөр өөрийн хүссэн гоо сайхны цогц үйлчилгээгээ авдаг. Үүнийг “beauty болзоо” гэж нэрлэдэг бөгөөд үйлчлүүлэгчдэд маань их таалагдсан.

Бидний зүгээс чанартай шинэлэг үйлчилгээ, тав тухыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс дэргэдээ “beauty lounge” бүхий эрүүл хооллолтын хэсгийг тохижуулсан.  Бүсгүйчүүд маань найзуудаараа алжаалаа тайлж, гоо сайхны үйлчилгээ авсны дараа “beauty lounge”-д тухлаад тэмдэглэлт баяр, төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэж, цагийг дурсамжтай өнгөрүүлэх боломжтой. 

- Мэргэжлийн гоо сайханч хүний хувьд  Та зөвлөгөө өгөөч. Салоноор ямар давтамжтай үйлчлүүлэх ёстой вэ?

– Гоо сайхны үйлчилгээг курсээр нь авбал илүү үр дүнтэй. Хамгийн багадаа 1-2 хоногийн зайтай 5-10 удаагийн үйлчилгээг санал болгодог. Батгашилтай бол ганц курсээр яваад арилахгүй. Хэд хэдэн удаа курс эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог. Нөхөн төлжүүлэх үйлчилгээ, гуужуулалт, сорвижилтыг эдгээхийн тулд дахин курс эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ямар ч гоо сайхны салон курс эмчилгээг санал болгодог байх.

 

Бид шинэлэг технологийг уламжлалт, сонгодог гар аргатай хослуулдаг нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна. 

 

- Гоо сайхны бизнес эрхэлдэг, шинийг эрэлхийлдэг эмэгтэй хүний хувьд амьдралын хэв маягийн тань талаар асуумаар байна. Тухайлбал Та ямар автомашин унадаг вэ?

– Ажил мэргэжлийн онцлогоос болоод ч тэр юм уу тод өнгөнд дуртай. Тиймээс өөртөө итгэлтэй гэдэг утгаар нь улаан өнгийн автомашин сонгосон. Машинаа сонгохдоо Мөнххада компанид хандаж зөвлөгөө авахад “эмэгтэй хүнд яг тохирсон 2020 оны PRADO загвар байгаа” гээд танилцуулсан. Шууд л таалагдаад машинаа авсан. Хөгжмөө чангалаад, хотын гудмаар явж байхдаа өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байдаг даа.

Өдөр тутмын хэрэглээнд тухтай, найдвартай, сервис үйлчилгээ нь цаг тухай бүрдээ хийгддэг гээд олон давуу тал бий. 

- Гадаах зогсоол дээр байгаа улаан Прадо байх нь. Содон харагдаж байна лээ. Ийм өнгийн машин нүд булаах нь аргагүй?

– Тэгэлгүй яахав. Машинаа унаад гадуур ажил хөөцөлдөөд явж байхдаа ямар их урам зоригтой байдаг гэж санана. 
Бүсгүйчүүд ер нь хэт том гэхээсээ илүү дундаж хэмжээтэй машинд дурладаг болсон. Хэрэглээ талаасаа дундаж хэмжээтэй машины шатахуун зарцуулалт боломжийн, хот дотор замын хөдөлгөөнд оролцоход эвтэйхэн байдаг. 

- Өмнө нь ямар машинтай байсан бэ?

– Өмнө нь Nissan Juke автомашинтай байсан. Хөдөө явахын тулд олон юм аа орхиж явах хэрэгтэй болдог байлаа. Бэлдсэн зүйлсээ хасаад, цөөлөөд үлдээхээс өөр аргагүй. Машинаа сольсноос хойш бол ёстой хүссэн бүхнээ ачаад замд гардаг болсон. Салон болон тээшний хэсэг их зайтай, олуулаа замд гарахад тохиромжтой.
Прадогийн хувьд том жийпнүүдтэй адилхан туулах чадвартай, хөдөөгийн замд ёстой түүртэхгүй юм байна лээ. 

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

"Norah Mongolia" үндэсний брэндийн талаар таны мэдэх ёстой зүйлс

“Norah Mongolia” брэндийн хувьд хувцас загварын салбарт мөн хүч түрэн орж ирж байгаа бөгөөд өнөө цагийн амьдралын хэв маягт тохирсон минимал, ажил хэрэгч, өөртөө үнэ цэнийг олгодог хүмүүст зориулсан маш тухтай загваруудаараа хэдийн танигдсан.
Элдэв хэв загвар, бусдыг даган дуурайсан биш шинэлэг, сонгодог содон төрх бүрдүүлж буй “Norah Mongolia” брэндийн нэрийн хуудас болсон хувцаснцууд болох цув, хүрэм, хослолууд эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлэн олонд танигдаж буй.
“Norah Mongolia” брэнд 2020 оны хоёрдугаар сард Миланы загварын долоо хоногт амжилттай оролцоод ирсэн. Түүнчлэн 2020 оны намар, 2021 оны хоёрдугаар сард дахин Миланы загварын долоо хоногт оролцох урилгатай байсан ч КОВИД-ийн нөхцөл байдлаас болоод чадаагүй байна.
2021 оны хавар “Norah Mongolia”-аас санал болгох загварууд:
“Norah Mongolia” энэ хавар минимал, олон хувцастай хослуулж өмсөж болох, тухтай байх үндсэн зарчмаа баримтална гэдгийг “Norah mongolia” брэндийн үүсгэн байгуулагч Б.Наранчимэг хэлж байв.
“Norah”-аас санал болгож буй бас нэгэн анхаарал татахуйц үйлчилгээ нь стиль имижийг мэргэжлийн түвшинд тодорхойлж, өөрчлөх зөвлөх үйлчилгээ юм. Өөрт байгаа хувцсаа тохируулж өмсөж чаддаггүй эсвэл хувцаслалтаа орчин үеийн чиг хандлага руу чиглүүлж чадахгүй байгаа бол Та зөвлөх үйлчилгээг авах боломжтой. Зөвлөх үйлчилгээнд мэргэжлийн стилистийн зөвлөгөөнөөс гадна эрүүл зөв хооллолтын мэдлэгээс эхлээд фитнесс зөвлөгөө, арьс арчилгаа, үсний засалт гээд тухайн хүний имижийг бүрдүүлэх цогц мэргэжлийн багийн үйлчилгээ юм.
Тухайн хүнтэйгээ ярилцахаас эхэлж, хувцасны шкафыг нь цэгцэлж, шинэ дүр төрхийг бүтээх үйлчилгээ тун эрэлттэй байгаа аж.
Norah Mongolia: 99444063, 91104727
Norah beauty slimming spa: 77009498
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250