
Бүрэн шинэчлэгдсэн VI үеийн RAV4
Hybrid хөдөлгүүртэй RAV4 автомашины хойд тэнхлэгт байрлах нэмэлт цахилгаан моторын зүтгэх хүч үндсэн хөдөлгүүрийн 50%-тай тэнцэж байсныг 80% хүртэл нэмэгдүүлснээр эргэх үеийн гүйцэтгэлийг сайжруулж илүү тэнцвэртэй, найдвартай болгожээ.
Rav4
139,600,000 ₮


















Хөдөлгүүр
2.5 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь хүчний гайхамшгийг танд мэдрүүлэх бөгөөд шатахуун зарцуулалт, хорт хийн ялгаруулалтыг ч бууруулж чаджээ. Шинэчлэгдсэн CVT автомат хурдны хайрцаг нь араа шилжилтүүдийг хялбархан гүйцэтгэхэд тусална. Шатахууны савны багтаамж 55 л.
2487cc
CVT
236 Hp
221 / 3600 Rpm
Hybrid
Адал явдал эрэлхийлэгчдэд
Жолоодлогын таатай функцууд
Зургийн цомог
Аюулгүйн систем
360° камер – Бүх талаас харах боломж
RAV4 GEN VI нь 360 градусын тойрон харах камерын системтэй. Энэхүү систем нь автомашины эргэн тойрныг олон өнцгөөс, дэлгэц дээр нэгтгэн харуулснаар зогсоол болон нарийн орон зайд маневр хийх үед илүү хялбар, аюулгүй болгодог.
Урд, хойд зайн мэдрэгч + Автомат тоормос
Автомашины урд болон арын хэсэгт байрлах зай мэдрэгчүүд нь ойр орчны саадыг илрүүлж, жолоочид дуу болон дэлгэцийн анхааруулга өгдөг. Саад хэт ойртсон үед автомат тоормосны систем ажиллаж мөргөлдөх эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Дугуйн хийн даралт хэмжигч
Тус систем нь дугуйн доторх агаарын даралтыг байнга хянаж, даралт хэвийн хэмжээнээс буурах үед жолоочид анхааруулга өгдөг. Ингэснээр дугуйн элэгдлийг багасгаж, жолоодлогын аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ.
DAC - Уруу замд туслах удирдлагын систем
Уруу замд туслах удирдлагын систем нь уруу зам дээр хурд хэт нэмэгдэхээс сэргийлэхэд тусладаг. Систем нь хааз болон тоормосны дөрөө гишгээгүй ба хурд 25км/ц (15миль/ц) -с бага үед ажилладаг.
DAM – Жолоочийн анхаарал хянах систем
RAV4 GEN VI нь жолоочийн аюулгүй байдлыг дэмжих Driver Attention Monitor системээр тоноглогдсон.
Энэхүү систем нь жолоодлогын явцад жолоочийн жолоодох хэв маяг, хөдөлгөөний тогтвортой байдал, жолооны хүрдний хөдөлгөөний хэмнэлийг хянаж, анхаарал сарних эсвэл ядарч сульдсан байж болзошгүй нөхцөлийг илрүүлдэг.
Систем хэвийн бус өөрчлөлт илрүүлбэл хянах самбар дээр анхааруулах тэмдэг, мессеж гарч ирнэ.
Цагаан зураас мэдрэгч LDA
Lane Departure Alert буюу цагаан зураас мэдрэгч системтэй.
Энэхүү систем нь урд хэсэгт байрлах камерын тусламжтайгаар замын эгнээний шугамыг байнга хянаж, автомашин өөрийн эгнээнээс санамсаргүйгээр хазайх үед жолоочид анхааруулга өгдөг.
Хэрэв автомашин дохио өгөхгүйгээр эгнээнээс гарах хөдөлгөөн илэрвэл систем дуу болон дэлгэцийн анхааруулгаар жолоочид сануулж, анхаарлыг дахин зам руу чиглүүлнэ.
Туршилтын жолоодлого
Захиалга өгөх
Энэ маягтыг бөглөнө үү, дилер тантай холбоо барьж, туршилтын жолоодлогоо захиалах болно.










