Г.Чинбат: Засварын газарт машиндаа сервис хийлгээд, тоноглуулаад харж байхдаа цаг өнгөрч байгааг мартчихдаг

Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд аялж зугаалахад хамгийн тохиромжтой автомашин бол Toyota Hilux гэдэгтэй санал нийлэх хүн олон. Тэгвэл 2020 оны Toyota Hilux автомашины эзэмшигч, жилдээ хамгийн багадаа гурван удаа эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар аялдаг, бартаат замыг туулж стрессээ тайлдаг аялагчдын төлөөлөл “Түшиг багана” компанийн ерөнхий инженер Г.Чинбаттай ярилцсанаа хүргэж байна.

- 2020 оны намар Монголд орж ирж ирсэн Toyota Hilux автомашины анхны худалдан авагчдын нэг болсон байна. Аялах сонирхолтой хүмүүсийн эхний сонголт бол яах аргагүй Hilux автомашин байх тийм үү?

– Тийм ээ. Жилдээ хамгийн цөөн гэхэд л гурван удаа хөдөөг зорьдог юм. Ер нь цаашдаа эх орноороо тойрон бартаат замаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Тэр төлөвлөгөөндөө зориулж автомашин сонирхож судалсан. Өнгөрсөн зун Land cruiser 200 автомашинтай Хяргас нуур явсан. Бартаа ихтэй газраар явж байхдаа илүү туулах чадвар сайтай автомашинтай болох юмсан гэж бодож байлаа. Тэгээд л аялалд хамгийн тохиромжтой гэж үзээд Hilux автомашиныг сонгосон. 

- Аялалд ихэвчлэн хэнтэй хамт явдаг вэ, гэр бүлээрээ юу, хамт олонтойгоо юу?

– Ер нь гэр бүлээрээ аялдаг. Ахтайгаа загасчлах дуртай.
2009 онд аав, ээжийгээ аваад гэр бүлээрээ Улаан цутгалан руу явсан юм. Зун бороотой үед шаварт суугаад, ойролцоо явж байсан Фургонтой хүмүүсээр татуулж шавраас гарсан. Машинаа түрээд бүгдээрээ шаварт хутгалдчихсан хэрнээ тэр мөчид бөөн инээд хөөртэй байлаа. Шаварт хутгалдчихаад зургаа даруулаад л, эргээд тэр зургаа харахад сайхан мэдрэмж төрдөг. Тухайн үеэс л аялах дуртай болчихсон до.

- Hilux автомашинтай хийх эхний аялалаа хаашаа хийхээр төлөвлөж байгаа вэ?

– Цар тахлын нөхцөл байдлаас болоод аялж чадахгүй л байна. Нөхцөл байдал гайгүй болчихвол хамгийн түрүүнд Улаагчны хар нуур руу явах бодолтой байгаа. Барилгын ажилтай учраас наадмаар урт амардаг. Тэр үеэрээ бас хөдөө аялна гэсэн төлөвлөгөөтэй байна. 

- Барилгын ажил өвөл зогсох үеэр аялалд гардаг байх. Өнгөрсөн өвөл аялж чадсан уу?

– Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас болоод өнгөрсөн өвөл хотоос гарч чадаагүй. Өвөл ихэнхдээ загасанд явдаг. Арванхоёрдугаар сард машинаа авчихаад аялалд гарах гээд бэлдээд л байлаа. Даанч чадаагүй. 2020 оны Toyota Hilux автомашины хувьд хүйтэн орны тохиргоотой, нэмэлт халаагууртай. Үүн дээр нь хөдөлгүүртээ халаагч нэмж тоноглосон.
Зөвхөн өвөл гэхгүй жилийн аль ч улиралд ямар ч бартааг туулан хөдөө явахад тохиромжтой байх машин хэрэгтэй байснаа олчихоод байгаа.

- Та ямар автомашин унадаг вэ, хэр их тоноглож байна даа?

– Машин тоноглох дуртай шүү. Land cruiser 200 автомашиныг 2018 оноос хойш унаж байгаа. Hilux-ээ бартаат замд зориулж бүрэн тоноглох гээд захиалга өгчихөөд хүлээж байна. 2020 оны шинэ загвар учраас тоноглолуудыг нь гадаадаас захиж авч байгаа. Тавдугаар сард тоноглолууд ирнэ. Иж бүрэн тоноглож аваад л бартаат замд гарах төлөвлөгөөтэй байна даа. 

- Эмэгтэйчүүд дэлгүүр хэсэж, худалдан авалт хийж стрессээ тайлдаг шиг эрчүүдийн хувьд автомашинаасаа кайф авч байгаа харагддаг?

– Тэгэлгүй яахав. Машиндаа ганцаараа хөгжмөө чангахан тавиад явах дуртай. Автомашиндаа сервис хийлгээд, тоноглуулаад засварын газарт эргэж тойроод харж байхад хэдэн цаг өнгөрч байгааг мартчихсан байдаг. Нэг мэдэхэд л 2, 3 цаг өнгөрчихнө, стресс ч тайлагдчихна. 
Ер нь автомашин их сонирхдог. Мини машинуудад бас дуртай. Ойрд аялж зугаалахад зориулж том машинууд сонирхоод байгаа. 

- Хөдөө явахад туулах чадвар сайтай байхаас гадна олон цагаар тасралтгүй жолоодоход тав тух чухал. Шинэ машин нь жолооч болон зорчигчид хэр тухтай санагдсан бэ?

– Төсөөлснөөс хамаагүй тухтай юм байна лээ. Туулах чадвар сайтай бартаат замд тохиромжтой бас унаад явахад суудлын тэрэг шиг маш тухтай. Pick Up машинуудын хувьд арын суудлын урд зай бага өвдөг тулаад байдаг. Hilux харин тийм асуудалгүй их зайтай.
Механик кроптой хэрнээ хот дотор унахад түүртэх юмгүй эвтэйхэн, Land cruiser 200-аас 50 см орчим л урт юм байна лээ.
Ер нь их юмыг бодолцож хийсэн машин байна даа гэж хараад байгаа. Хөдөөгийн замд цас, шаварт суувал автомат кроп эвдрэх эрсдэлтэй. Механик бол зүтгүүлж байгаад л гаргаад авдаг. 

- Тэвштэй учраас олон төрлийн хэрэглээнд тохиромжтой байх?

– Аяллаар явахад майхан, тогоо савнаас эхлээд маш олон зүйл ачиж авч явах болдог. Хамгийн их авч явмаар байгаа ч тээшинд багтдаггүй зүйл бол цахилгаан мотор. Үнэхээр хэрэгтэй ч авч явах боломжгүй олон зүйлсийг тэвшиндээ аваад явах боломжтой болж байна.
Ажил дээр бас ойр зуурын тоног төхөөрөмж хүргэх, барилгын материал зөөх хэрэг гардаг. Тэр болгонд жаахан юм зөөх гээд ачааны машинтай явах шаардлагагүй болсон. 

- Мөнххада компанийг яагаад сонгох болов, хайж байгаа машиндаа хөтлөгдөөд очсон уу?

– Мөнххадагийн байнгын үйлчлүүлэгч гэж хэлж болно. Одоогоор Мөнххадагаас гурван машин худалдан аваад байгаа. Шинэ тэрэг учраас бараг л эвдрэл гарахгүй, цаг тухайн үедээ сервис үйлчилгээнүүдээ хийлгээд явдаг. 

-Ярилцсанд баярлалаа.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250