EPC гэж ямар программ байдаг вэ?
Автомашины зах зээл сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд үүнийг дагаад автомашины сэлбэг хэрэгслийн үйлдвэрлэл асар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор автомашин болон сэлбэг үйлдвэрлэгч нар нь сэлбэг хэрэгслийн гарын авлага буюу каталогийг, өөрсдийн бараа бүтээгдэхүүний зураглал, код дугаар болон холбогдох бусад мэдээллийг агуулсан байдлаар гарын авлагыг бэлдэн гаргах шаардлага үүссэн. Бэлдэн гаргаж байгаа гарын авлага буюу каталогууд нь ихэвчлэн хэвлэмэл байдлаар үйлчлүүлэгч болон дистрибьютор цаашлаад диллерүүдэд хүргэгддэг байсан боловч сүүлийн жилүүдэд ихэнх үйлдвэрлэгчид дижитал буюу электрон каталогийг санал болгох болсон.
Энэхүү электрон каталогийг компьютерт суулгах, татан авах эсвэл интернетийг ашиглан хэрэглэх боломжтой болсон. Автомашины үйлдвэрлэлд электрон каталог нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон эд ангийг хайхад зориулагдсан байдаг ба хэрэглэгчдэд шаардлагатай эд анги болон түүний сэлбэгийн дугаарыг зөв, шаардлагатай тоо хэмжээг тодорхойлох боломжийг олгодог.
Тоёота компаниас өөрсдийн дистрибьютор, диллер болон хэрэглэгч нарт EPC/electronic parts catalogue/ буюу электрон сэлбэгийн каталогийг санал болгодог. Уламжлалт цаасан каталогоос EPC-ийн давуу тал нь түргэн шуурхай, оновчтой байдал юм. Учир нь EPC-р сэлбэг хэрэгслийн кодыг шалгахдаа тухайн автомашины арлын дугаарыг оруулж шалгах шаардлагатай байдаг. Ингэснээр тухайн автомашинд таарах сэлбэг хэрэгслийг үнэн зөв алдаагүй тодорхойлох боломж бүрдэнэ.
Мөнххада ХХК-н хувьд ихэнхдээ үйлчлүүлэгчдэд сэлбэг хэрэгслийг шалгаж өгөхдөө арлын дугаарыг үндэслэн шалгаж өгдөг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой юм. Арлын дугаараар сэлбэгийг шалгахдаа тухайн цэсийг сонгоод тухайн автомашин үйлдвэрлэгдсэн бүс, мэдээллийн хэл болон дэлгэцийн хэлийг сонгоод автомашины арлын дугаарыг оруулна. Үйлдвэрлэгчээс үйлдвэрлэн гаргаж буй загварууд нь бүс нутаг, хөдөлгүүр, хурдны хайрцаг болон нэмэлт option-оосоо шалтгаалж ижил төрлийн загваруудад өөр төрлийн сэлбэг суурьлуулагдах боломжтой байдаг учраас тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаараар EPC програмаар шалгаж тухайн автомашинд таарах сэлбэг хэрэгслийг тодорхойлдог.
Facebook
Google+
Twitter
LinkedIn