Өмнө нь орж байсан автомашиныг яаж мэдэх вэ?
Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бид үйлчлүүлэгчиддээ кузов засварын талаар мэдлэг олгох зорилгоор цуврал контентуудыг бэлдэн нийтэлж байгаа билээ. Энэ удаад хуучин автомашин худалдан авах гэж байгаа үйлчлүүлэгчиддээ зориулж энэ нийтлэлийг бэлдэн хүргэж байна. Та хуучин автомашин худалдан авах гэж байгаа бол дараах зөвлөгөөнүүдийг уншиж мэдсэнээр өөрийгөө мөнгө санхүү, цаг хугацааны хувьд эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой болох юм. Өмнө нь засварт орж байсан автомашинуудыг таних хэд хэдэн арга байдаг. Үүнд:
Лак ширгэх
Шалтгаан:
Буруу технологиор засаж будсан автомашины будаг гялтгар чанараа алдаж бүрсийж гандсан байдаг.
Мэдэх арга:
Будаг хийсэн детальд дүрс ойж харагдах нь тунгалаг биш бүдэгхэн муу харагддаг.
Деталиудын дотор ирмэг хэсгүүдийн шалгах
Шалтгаан:
Ихэнх тохиолдолд деталийг автомашинаас салган авалгүйгээр шууд хамгаалалтын маскаар бүрж будаг хийдэг. Ийм үед деталийн ирмэг хэсгээр будаг тоосорч очдог ба яг тэр хэсэгтээ бүрсийдэг.
Мэдэх арга:
Деталийн дотор ирмэг хэсгүүдийг нүдээр шалгаж, гараар бариж үзэх хэрэгтэй. Энэ үед загалтаж бүрсийж харагддаг, мөн гарааг илж үзэхэд барзгар, ширүүн байдаг.
Деталь хэсгүүдийн хоорондын зайн хэмжээсийг шалгах
Шалтгаан:
Өмнө засвар хийхдээ деталь хэсгүүдийг салгаад буцаан угсрах явцад зайн хэмжээг алдагдуулж угсарсан байдаг.
Мэдэх арга:
Деталь хэсгүүдийн хооронд нь харьцуулж харах шаардлагатай. Жнь: Жолооч талын урд хаалга шалгаж байгаа тохиолдолд урд крыло урд хаалгатай нийлэх хэсэг, урд хаалга хойд хаалгатай нийлэх хэсгийг шалгаж үзэх хэрэгтэй. Дээрээсээ доошоо жигд зайтай байна уу? Жолоочийн эсрэг талын хаалганы зайтай адил хэмжээтэй байна уу? Гэсэн асуултуудыг өөрөөсөө асууж шалгах хэрэгтэй.
Эрхэм уншигч та автомашинаа ямар нэгэн байдлаар сэвтүүлж гэмтээсэн бол Тоёотагийн албан ёсны диллер Мөнххада Их Бие Будгийн засвараар үйлчлүүлж өөрийн автомашинд тохирсон үйлдвэрлэгчээс өгсөн дата хэмжээс, Тоёотагийн үйлдвэрт ашигладаг будаг болон будах материал, Япон технологи гэх мэт шилдэг бүхнийг нэг дороос авч үйлчлүүлэхийг хүсэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР
9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР
9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn