ЯАГААД ЗААВАЛ АЛБАН ЁСНЫ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВӨӨР

Нэг үеэ бодвол манай улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын албан ёсны дилер болон баталгаат засварын төвүүд орж ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сайшаалтай. Суудлын автомашины импорт 2019 оны эхний 4 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 40%-иар өсчээ. Тэр дундаа шинэ автомашины зах зээл жил бүр 20-40%-н өсөлттэй байна гэсэн судалгаа байна. Үүнийг дагаад албан ёсны засварын төвөөр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа юм.

Хэдхэн жилийн өмнө үнэтэй автомашинаа ямар нь мэдэгдэхгүй авто засвар гэсэн нэртэй газарт өгөөд аз нь таарвал гайгүйхэн шиг, алдаа гарвал үйлчлүүлэгч хохироод үлддэг байлаа. Ялангуяа их бие болон будгийн засварын төв буюу бидний нэрлэж заншсанаар кузов засварын газрууд нь албан ёсны баталгаатай биш бол нийтлэг шахуу алдаануудыг их гаргадаг. 

Вьетнам кузов засварууд
Вьетнам кузов засварууд
Вьетнам кузов засварууд
Вьетнам кузов засварууд

Тухайлбал:  

  • Автомашиныг тань хүлээн авахдаа хүлээн авах болон шалгах хуудас бөглөдөггүй. Энэ нь наанадаж автомашинд анх хүлээн авах үеийнхээс өөр төрлийн сэв, гэмтэл гарсан тохиолдолд хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй болгодог.

  • Бохир орчинд хажууд нь өөр үйлчлүүлэгчийн автомашин байхад зориулалтын хамгаалалт хийхгүйгээр шууд буддаг. Ингэх нь будаг шүрших явцад орчны тоосжилт ихээр унаж таны болон бусдын машиныг бохирдуулж байдаг.

  • Чанаргүй, хямд гэсэн бараа материал болон будах материалыг ашигладаг.

  • Засварын технологи гэх зүйлгүй учраас хийсэн засварын ажил чанар муутай болдог.

  • Будгийн өнгө болон засварын алдаа гарсан тохиолдолд дахин засварлаж өгдөггүй /үйлчлүүлэгч хохирч үлддэг/.

  • Ажлын цаг дуусаж гэртээ харих болохоор үйлчлүүлэгчийн машиныг унаж явдаг.

Автомашинд байсан эд зүйлс дутдаг гэх мэт тоочоод байвал олон асуудал бий.

Харин албан ёсны засварын төвөөр үйлчлүүлэх нь хэзээ нэгэн цагт эргээд автомашинаа зарж борлуулахад найдвартай газраар үйлчлүүлдэг байсан гэх итгэлийг худалдан авагч талдаа өгөхийн зэрэгцээ нэг биш нилээн хэдэн давуу талыг олгоно.

Тухайлбал:

  • Жинхэнэ сэлбэг

  • Зориулалтын багаж техник, тоног төхөөрөмж

  • Чанартай бараа материал, будах материал

  • Шаардлага хангасан цэвэр цэмцгэр орчин, аюулгүй байдал

  • Засварын явцын талаарх мэдээлэл

  • Өөрсдийн гэсэн засах технологи, ур чадвар

  • Өөрийн машинд хандаж буй мэт хариуцлагатай үйл ажиллагаа

Үйлчлүүлэгч та цаг зав, хөрөнгө санхүүгийн боломжоосоо хамааран аль газраар үйлчлүүлэх нь таны сонголт боловч Мөнххада компанийн зүгээс аль болох баталгаатай, албан ёсны засварын төвөөр үйлчлүүлж байхыг танд зөвлөе.

Тоёотагийн албан ёсны дилер Мөнххада ХХК Tweet

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

Сошиал сүлжээнд хуваалцах /share-лэх/

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250