Автомашины будгийн өнгө яагаад

Мөнххада компани нь их бие ба будгийн засвар (манайхан кузов засвар гэж хэлж заншсан)-ын талаар үйлчлүүлэгчдэдээ мэдлэг олгох зорилгоор мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Мэргэжлийн будгийн засварын төвд хандсан ч автомашины тань үндсэн өнгөнөөс зөрөх тохиолдол байв уу?  Бид энэ удаад автомашины будгийн өнгө ямар шалтгаанаар зөрдөг талаарх мэдээллийг хүргэж байна.

Үнэн хэрэгтээ адилхан өнгийн машин байсан ч үйлдвэрлэгдэх үеийнхтэй нь харьцуулбал өөр байдаг. Автомашины үндсэн өнгө нь нар, салхинд гандан хувирсан байдаг.

Өнгө зөрнө гэдэг нь осол аваарь болон засварын ажлын гүйцэтгэлээр өнгө нь зөрөх явдал юм. Хотоор давхилдах машинуудын хажуу талыг харвал хаалга ба крылоны өнгө өөр байх нь бий. Манай зах зээлд автомашины будгаар мэргэшсэн хүн дутагдалтайн дээр их биеийн жинхэнэ будгийн өнгө нь өөрөө ихээхэн нарийн төвөгтэй байдаг. Түүнчлэн будгийг олон давхарлаж будах шаардлага ч ихсэх хандлагатай байгаа бөгөөд Lexus гэхэд л 7 давхарлаж будагдаж байна. Өөрөөр хэлбэл засаж будах ажил тэр хэмжээний хэцүү ажил болж байна

Гэсэн хэдий ч будгийн өнгө зөрдөг шалтгааныг нэг үгээр хэлбэл өнгийг гаргаж тааруулж байгаа учраас юм. Сүүлийн үеийн будгууд үзүүлэлт сайтай болж цаг агаарын нөхцөлд зохицох чанар нь ч сайжирч байгаа боловч хатаагч гэрэл (хэт ягаан туяаны гэрэл)-ийн нөлөөгөөр өнгө аажмаар хувирч байдаг. Үүнээс шалтгаанууд ч байгаа боловч шинэ машины тухайд үйлдвэрлэгч будаж байлаа гээд бүх өнгө адилхан байх албагүй гэсэн үг юм. Бодит байдалд үйлдвэрлэгч ба  цаг үеээсээ ч хамааран ялгаатай байна

Мөн нөгөө талаас автомашины будгаар мэргэшсэн хүн өнгө бол үйлдвэрлэгчээс заагдсан байдгийг мэдэх буй за. Гэсэн хэдий ч будаг нь яг тэр чигээрээ бүтээгдэхүүн болж худалдаалагдаж байгаа гэсэн үг биш бөгөөд бодит байдалд будгийн кодонд өнгөний орцын харьцаа гэдэг зүйл байдаг ба түүнийг нь зохист хэмжээгээр найруулж өнгийг гаргаж авдаг. Жишээлбэл: Улаан өнгө 40%, Хар өнгө 20%, Шар өнгө 25%, Ногоон өнгө 15% гэх мэт зааварчилгааны дагуу хольж өнгө гаргаж кодлодог гэсэн үг. Гэвч кодлоод л болчих асуудал нь будаг үйлдвэрлэгчийн талаас л харсан зүйл юм

Ижил загварын, ижил өнгөтэй мэт харагдах автомашинуудын будгийн код нь ч үйлдэрлэгдсэн оноосоо хамаараад ондоо байдаг. Өнгө зөрдөг хамгийн том шалтгаан нь кодны орцын харьцаа илүү юм уу дутуу хийгдсэнээс өнгө зөрдөг. Тухайн будгийн орцонд 1 дуслыг 2 хуваасантай тэнцүү өөр орц ороход л будгийн өнгө өөрчлөгдөх боломжтой. Будгийг кодоор гаргаж аваад заавал тестэлж үзэх шаардлагатай байдаг ба шалгахдаа байгалийн гэрэлд харах ёстой. Харанхуй гэрэл муутай газар будгийг тестэлж харах нь будгийн өнгийг буруу гаргах эхлэл болдог. Мөн будгийг шүршиж тестлэхдээ хэд давхарлаж будсанаа санаж будах гэж байгаа деталаа мөн адил давхарлаж будах ёстой байдаг. будгийн кодыг яг өнгөөр гаргахад 70-85% гарцтай байна, тухайн будагчин будганд засвар хийж будгийг гаргаж авдаг.

Будаж хатаасны дараа эцсийн шалгалт хийхэд өнгө зөрөх нь юун түрүүнд энэхүү өнгө гаргах, будаг тестлэх явцын алдаатай шууд холбоотой. Иймд будгийн кодыг гаргаж байгаа хүнээс өнгө ялгах мэдрэмж, будаг шүрших техник ур чадвар өндөр байх шаарддаг бөгөөд олон жилийн дадлага туршлага шаардлагатай.

Мөн түүнчлэн будах техникээс шалтгаалж ч болно. Цулгуй өнгө тийм хэцүү биш боловч метал өнгөний хольцтой өнгөн дээр бол будгийн бууны чиглэл, шүршилтийн хэмжээнээс шалтгаалж гялалзалтынх байдал өөр болж ирнэ. Жишээлбэл: Өнгө зөрлөө, silver metal буюу мөнгөлөг метал өнгөтэй их биеийг сайн харвал ойлгомжтой байх бөгөөд засаж будсан хэсэг нь илүү бараантаж харагдах нь олонтаа. Энэ бол метал өнгөний ширхэгт нь гэрлийг тусгах чигт таараагүйтэй холбоотой юм. 

Эдгээр шалтгаануудын аль нь ч байсан үйлчлүүлэгчийн хувьд будгийн өнгө зөрөх явдал тохиолдвол машинаа засвараас хүлээн авах үедээ тал бүрийн өнцгөөс сайтар харж шалгаж, зөрсөн байвал дахин засуулж авахаас өөр аргагүй юм. 

Эх сурвалж:

https://www.webcartop.jp/2018/06/248880

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250