Хурдны хайрцагны тос гэж юу вэ? Түүний үүрэг, тосны төрөл

Автомашины хурдны хайрцаг нь дотроо автомат болон механик гэсэн хоёр төрөл байдаг. Автомат хурдны хайрцагны тосыг 40,000 км тутамд сольдог бол механик хурдны хайрцагны тосыг 20,000 км тутамд солих шаардлагатай байдаг. Тухайн үйлдвэрлэгчээс хамаарч тосны төрөл болон өнгө нь өөр байдаг. Үйлдвэрээс зааж өгсөн тогтсон хугацаанд нь солиогүй тохиолдолд өнгө нь өөрчлөгдөн бохирдож тослох чадвараа алдаж эхэлдэг.

            Автомат хурдны хайрцагны тос нь хүч дамжуулах араа болон дискнүүдийг тослох тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй.

Автомат хурдны хайрцагны тос нь:

      Ашиглалтын хугацааг уртасгах

      Исэлдэлтийг эсэргүүцэх чадвар сайтай байх

      Эд ангиудыг зэврэлтээс хамгаалдаг байх зэрэг шаардлагыг хангасан байдаг.

Механик хурдны хайрцагны тос нь:

      Ашиглалтын хугацааг уртасгах

      Эрс тэс нөхцөлд тослох чадвар сайн байх

      Ган болон өнгөт металлыг зэврэлтээс хамгаалах

      Температурын өргөн хэлбэлзэлд ажиллах чадвар сайтай байх зэрэг шаардлагыг хангасан байдаг.

 

Тоёотагийн хурдны хайрцагны тосны тухай

Tоёотагийн хурдны хайрцагны тос нь Тоёотагийн автомашины хурдны хайрцагт тохирсон тусгай орц найрлагатай бөгөөд маш олон үе шат дамжлагаар туршигдан сайжруулагдаж, хурдны хайрцагны эдэлгээ болон үзүүлэлтүүдийг хамгийн дээд зэрэгт байхаар зориулагдан бүтээгдсэн. Tоёотагийн хурдны хайрцагны тос нь Тоёотагийн автомашинд ашиглагдахаар зөвшөөрөгдөн санал болгож буй цорын ганц тос юм. Хурдны хайрцагны төрөл бүтэц зэргээс хамаарч дараах тоснуудыг ашиглана.

Автомат хурдны хайрцагт:

Автомат хурдны хайрцагт WS, T-IY, DII, CVT TC fluid гэсэн 4 төрлийн Toyota-н тосыг хэрэглэнэ. Тухайн автомашины бүтэц төрлөөс хамаарч үйлдвэрлэгчийн гарын авлагын дагуу хийж гүйцэтгэнэ.

Механик хурдны хайрцагт:

Механик хурдны хайрцагт GL-5 85W-90, GL-4 75W-90 гэсэн 2 төрлийн Toyota-н тосыг хэрэглэнэ. Механик хурдны хайрцагтай автомашины хурдны хайрцагны тосыг өвөл, зуны гэж ангилан улирлаар нь сольдог. GL-4 75W-90тэй тосыг өвлийн улиралд, GL-5 85W-90тэй тосыг зуны улиралд сонгож үйлдвэрлэгчийн гарын авлагын дагуу хийх хэрэгтэй. 

 

WS: Энэ төрлийн шингэнийг 2004 оноос хойш үйлдвэрлэгдсэн Тоёотагийн автомат хурдны хайрцагтай автомашинд хэрэглэж байна.

ATF T-4: Энэ төрлийн шингэнийг 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн Tоёотагийн автомат хурдны хайрцагтай автомашинд хэрэглэж байна.

CVT TC: Энэ төрлийн шингэнийг Toёотагийн CVT кроптой автомашинд хэрэглэж байна.

GL-4 75W-90: Энэ төрлийн шингэнийг Tоёотагийн механик хурдны хайрцагтай автомашинд хэрэглэж байна.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250