ТОЁОТАГИЙН ИХ БИЕ, БУДГИЙН ЗАСВАРЫН СТАНДАРТ
Мөнххада ХХК нь Тоёота Мотор корпорацийн албан ёсны дилерийн хувьд Тоёотагийн бүхий л стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж явдаг.
Тоёотагийн үйлчилгээний мөн чанарт:
ü “Амлалт” буюу үйлчлүүлэгчид амласнаа (чанар, хугацаа, үнэ) найдвартай биелүүлэх,
ü “Санаа тавих” буюу үйлчлүүлэгчийн байр сууринд өөрийгөө тавьж автомашинд нь өөрийн мэт санаа тавьж үйлчлүүлэгчээ баярлуулах,
ü “Сэтгэл ханамж” буюу үйлчлүүлэгчийн автомашинд санаа тавьж амлалтаа биелүүлснээр сэтгэл ханамжийг бий болгох гэсэн суурь зарчим байдаг билээ.
Тус компанийн их бие будгийн засварын үйлчилгээ нь мөн л энэхүү үйлчилгээний “Мөн чанар”-т тулгуурлаж стандартын дагуу засварын ажлаа гүйцэтгэж амласан цаг хугацаандаа, амласан чанараа хүргэхийг зорьдог.
Жишээлбэл:
1. Нэг автомашины хонхойсон хаалгыг засахын тулд автомашинаа угаана
2. Сэв гэмтлийг нь сайтар шалгаж тогтооно
3. Хаалганы бүх эрэг боолтыг тайлж авна
4. Хаалганы ар талын хавтсыг нь салгаж авна
5. Хонхойсон хэсгийн сэвийг гаргаж засна
6. Будгийн өмнөх суурь ажлуудыг хийнэ
7. Түүний дараагаар будганд оруулна
8. Өнгөлнө
9. Нэг үе шатнаас нөгөө үе шатруу шилжихийн өмнө чанарын шалгалтуудыг хийх гэх мэтээр үйлдвэрлэлийн нэг бүтээгдэхүүн бэлэн болж гарахтай ижил хэмжээний шат дараатай процессууд явагддаг тул тэдгээр бүх ажилбаруудад тогтоосон стандарт цаг, чанарын хэмжүүр байдаг юм.
Мөнххада компани нь “Харилцагчийн үйлчилгээний стандарт”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам”, “Тоёотагийн стандарт засварын цаг”, “Бизнесийн ёс зүйн дүрэм” зэргийг өдөр тутмын үйл ажиллагаандаа өөрсдийн технологитой хослуулан автомашины их бие будгийн засварын төгс үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг зорьж ажиллаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР
9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР
9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn