Тоёотагийн албан ёсны дилер гэж юу вэ?
Мөнххада ХХК нь 2013 онд “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2014 онд Toyota автомашины үзэсгэлэнгийн танхимийг, 2016.07.29-ний өдөр Яармагт Тоёотагийн албан ёсны үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Мөнххада компани нь 3S буюу автомашин борлуулалт, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ гэсэн 3 төрлөөр үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон.
Тоёотагийн эрх бүхий дилер гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт тоёотагийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах буюу нийлүүлэхийг зөвшөөрсөн компанийг хэлнэ.
Дэлхийд нийт 4546 дилер байгаагаас 2773 ширхэг буюу 61% нь л KOДАВАРИ-д тэнцсэн байдаг бөгөөд үүний дотор Ази-д 2564 дилер Мөнххада компани 1580 дах КОДАВАРИ ХАНГАСАН Монголын анхны дилер болсон.
Дилер болохын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой
1. Дилер нь компанийн хууль тогтоомжийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу бүртгэлтэй хувьцаат компани байна
2. Дилер компани нь тусдаа мөрдөх стандарт, удирдамжийн дагуу байна. Үүнд
· Тоёотагийн автомашин, тоёотагийн эд ангиудыг харуулсан үзэсгэлэнгийн танхимтай байх
· Тоног төхөөрөмж, машин механизмийн хангалттай хүчин чадалтай байх
· Тоёотагийн бүтээгдэхүүнүүдийг хадгалах агуулахтай байх
· Тоёота компаний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд цаг алдалгүй нийлүүлдэг байх
· Тоног төхөөрөмжийн хувьд хангалттай тооны ажилтан, тоног төхөөрөмж хариуцсан менежер тоёота компаний бүтээгдэхүүний борлуулалт, үйлчилгээний талаар хангалттай туршлага хуримтлуулсан байх
Тоёотагийн албан ёсны дилер болсноор:
1. Тоёотагийн үйлдвэрээс албан ёсны эрхтэйгээр автомашин оруулж ирэх
2. Тоёота брендийн оригнал сэлбэг оруулж ирэх
3. Бүх талаар баталгаа өгч чадна гэх мэт олон давуу талуудтай.
Facebook
Google+
Twitter
LinkedIn