Тосны шүүр түүний үйл ажиллагаа, яагаад давтамжтай солих шаардлагатай байдаг вэ?
Автомашины хөдөлгүүрийг асаах, унтраах, хөдөлгүүр асаалттай байх, огцом хурдлах зэрэгт хөдөлгүүрт өндөр ачаалал үүсч байдаг. Мөн автомашин өндөр хурдаар явах үед хөдөлгүүрийн эргэлт хурдсаж халалт ихэсдэг бөгөөд энэ үед Хөдөлгүүрийн тос нь
Хөргөх
Тослох
Цэвэрлэх
Бүтээмжийг барих
Элэгдлээс хамгаалах
гэсэн 5 үндсэн үүргийг гүйцэтгэж байдаг. Эдгээр үүргийн хүрээнд тос нь үрэлтээс үүссэн төмрийн үртэс, нагаар тортгоос болж бохирддог. Харин энэхүү бохирдлыг цэвэрлэж, шүүх үүргийг тосны шүүр гүйцэтгэдэг. Тосны шүүрний ажиллах бүтэц нь орох сувгаар ажилласан тос орж цаасан шүүлтүүрээр шүүгдэж цэвэрлэгдээд гарах сувгаар хөдөлгүүр лүү шахагддаг.
Хэрвээ тосны бохирдол их бол тосны шүүрээр дамжин өнгөрөхөд тосны урсгал удаашрах бөгөөд хөдөлгүүрт ирэх тосон хангамж дутагддаг. Хөдөлгүүрийг тосон хангамжаар дутаахгүйн тулд тосны шүүрэнд нэмэлтээр тосны клапан суурилуулсан байдаг бөгөөд тосны клапангын ажиллагаагаар даралтыг тохируулж хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг хангадаг. Иймд оригинал тосны шүүр сонгох нь хөдөлгүүрийн эвдрэл, элэгдэл, тосны бохирдлоос сэргийлдэг ба нэмэлт тосны клапантай байдаг.
Жолооч та бүхэн моторын тосоо солиулахдаа зөвхөн оригинал шүүр ашиглахыг зөвлөж байна. Учир нь дуураймал сэлбэг нь
§ Шүүрний шүүх чадвар муу
§ Тосны клапангийн ажиллагаа муу байдаг учраас тосны даралт багасаж халалт ихэсдэг
§ Тосны шүүрний гадаргуу төмөр нь өндөр даралтыг тэсвэрлэлгүй цоорох, сальникаар тос шүүрэх зэргээс болж хөдөлгүүрт сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.
Сайн тосны шүүрний гадаргуу маш бат бэх зузаан ган төмрөөр хийгдсэн учир тосны өндөр даралтыг найдвартай тэсвэрлэж, клапангийн ажиллагаа жигд явагдах ба шүүрний цаас нь шинэ үеийн технологиор хийгдсэн байдаг тул халуун, хүйтэн ямар ч нөхцөлд хөдөлгүүрийн тосыг бүрэн шүүж найдвартай байдлыг хангаж чаддаг байна.
Оригинал тосны шүүр
Дуураймал тосны шүүр
Иймд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, автомашиныхаа найдвартай ажиллагааг хангах хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол чанартай шүүрийг сонгож, норм хугацаанд нь сольж хэвших шаардлагатай юм.
Хэрэв жолооч та өөрийн автомашин техник хэрэгслээ найдвартай урт удаан эдэлж, зардал багатай ашиглахыг хүсэж байвал одооноос шүүлтүүрийн элементүүдийнхээ чанар, ашиглалтын хугацаанд анхаарах хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хөдөлгүүрийн тос болон тосны шүүрийг яагаад давтамжтай солих шаардлагатай байдаг вэ?
Жолооч та автомашиныхаа хөдөлгүүрийн тос болон тосны шүүрээ заасан хугацаа, явсан километр болон улирлын шинж чанар, ашиглалтын нөхцөл байдлаас хамааран заавал давтамжтай солих шаардлагатай байдаг.
Ердийн нөхцөлд /хөдөө замд их явдаггүй, тогтмол тос шүүрээ сольдог, шинэ хөдөлгүүртэй автомашин/ 5000км-т, буюу хагас жил тутамд сольж байх шаардлагатай. Жолооч та өвөл, зуны улирлуудад хөдөлгүүрийн тосоо солихдоо тосны шүүрийг заавал хамт сольж байвал илүү тохиромжтой. Мэдээж ингэж хэвшсэнээр таны автомашины хэрэглээ, хөдөлгүүрийн ажиллах хугацаа хэвийн байна.
Доорхи нөхцөлүүдэд та хөдөлгүүрийн тос болон тосны шүүрээ хугацаа болон явсан км харгалзалгүй заавал сольж байгаарай:
Холын замд шороон замаар их явдаг /бохирдол эрс их/
Их хурдтай явдаг автомашин /үрэлт ихэссэнээр төмрийн ялтас ихэсдэг/
Уулын зам, бартаа ихтэй элсэн замаар мөн цас бороо их үед явдаг автомашин / мотор хүчтэй ажиллаж тоос шороо их хуримтлагдана/
Богино зайд нэг замаараа давтан явдаг автомашин (нэг тойрог нь 8 км-т байдаг бол)
Хөдөлгүүрийн тосны чанараас хамаарч тос болон тосны шүүрийг солих хугацаа харилцан адилгүй байж болдог.
Минерал тос нь үнийн хувьд хамгийн боломжийн, хэрэглээний хугацаа богино буюу 5,000 км тутам солих шаардлагатай байдаг.
Хагас синтетик тос ихэвчлэн hybrid хөдөлгүүртэй автомашинд болон Lexus автомашины хөдөлгүүрт үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөдөг тосны төрөл юм. 5,000-8,000 км тутам солих шаардлагатай.
Бүтэн синтетик тос жилийн 4 улиралд хэрэглэх боломжтой моторын эргэлт өндөр, хурдтай явдаг автомашинд тохиромжтой тосны төрөл юм. 8,000-10,000 км тутам солих шаардлагатай.
Та автомашиныхаа гарын авлагад заасан тос, хугацаа, км-н давтамжтайгаар хуваарьт үйлчилгээг хийлгэж заншаарай. Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд жилд 2 удаа зайлшгүй хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг сольж байх хэрэгтэй.
Facebook
Google+
Twitter
LinkedIn