КУЗОВ ЗАСВАРЫН ҮРГЭЛЖЛЭХ

Уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе,

Энэ удаагийн нийтлэлээрээ кузов засварын ажил үргэлжлэх хугацаа гэсэн сэдвийг онцолж байна.

Манай компанид хөнгөн гэмтэлтэй урд гуперын засварыг засах дундаж хугацаа нь 5 хоног байдаг. Энэ хугацаа уншигч танд магадгүй урт хугацаа мэт санагдаж байгаа байх. Гэвч олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа чанарыг эрхэмлэдэг, итгэмжлэгдсэн кузов засваруудын хувьд стагдарт хугацаа юм.

Манай орны хувьд кузов засварын газрууд анхнаасаа үйлчлүүлэгчдэд хэт богино хугацаа амлаж ирсэн нь ихэнх хэрэглэгчдэд маань буруу ойлголтыг суулгасан байдаг.

Тэгвэл энгийн байдлаар бодож үзье!

Хөнгөн гэмтэлтэй урд гуперын засварыг ихэнх засварын төвүүд хүлээн авахдаа 1-2 өдрийн хугацаатай хүлээн авдаг. Гэтэл энэ хугацаа нь өөрөө чанартай засвар, үйлчилгээ хийх боломжгүй хугацаа юм.

Яагаад боломжгүй вэ?

Кузов засварт ашиглагдаж байгаа бүх бараа материалд үйлдвэрлэгчээс зааж өгсөн ашиглах заавар гэж байдаг. Тэр зааварт яаж ашиглах, ямар хугацаанд ямар нөхцөлд хэрхэн хатаах, ямар бүтээгдэхүүнтэй хамт ашиглаж болохгүй вэ гэх мэт олон заалт байдаг. Тухайн материалын үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу хийхгүй бол тэр засварын чанар муу болох нь ойлгомжтой.

Жишээ нь: “А” засварын газарт ашиглаж байгаа замаскыг нийлүүлсэн үйлдвэрлэгч +80 градуст 300 минут шарж хатаагаарай гэсэн заавар өгсөн байхад “А” засварын газар хэвийн температурт 300 минут хатаалаа гэж үзье. Энэ тохиолдолд ямар асуудал гардаг вэ гэвэл замасканы гүний чийг бүрэн хатаагүй байдаг ба түүн дээр дахин замаска тавьж, дахин суурь өнгө тавих, будаг тавих гэх мэт бүрэн чийг нь гадагшлаагүй гадаргууд дахин өөр химийн найрлагатай бүтээгдэхүүн давхарлаж түрхэж, шүршихэд тэр бүхэн өөр хоорондо холилдож, урвалд орж байдаг байна. Үүнээс болж засварын чанар бүрэн алдагдаж  муу засвар болж удалгүй будаг ширгэх, замаска ховхорч унах, өнгө алдах гэх мэт асуудлууд үүсдэг.

Мөнххада компанийн кузов засвар нь нэг деталь засварлахад том, жижиг нийлсэн 40 нэр төрлийн ажиллагаа хийгддэг ба энэ ажиллагаануудад 12 нэр төрлийн зүлгүүр, 15 нэр төрлийн будах материал, 10 нэр төрлийн туслах материалыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглаж зөв хатаалгын горимыг баримталж ажилдаг. Үүнээс гадна ажилчдын ур чадвар, хийх арга, технологи, багаж, тоног төхөөрөмжийн сонголт гэх мэт олон хүчин зүйлсээс засварын үргэлжлэх хугацаа шалтгаалдаг.

Чадварлаг ажилтны гараар чанартай, зориулалтын бараа материалыг ашиглан технологийн дагуу хийсэн засварын чанар эргэлзээгүй төгс болдог.

Иймээс үйлчлүүлэгч та чанарыг эрхэмлэгч бол чанартай материал ашиглан технологийн дагуу засварын үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250