БАТАЛГААТ ЗАСВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Баталгаат засвар гэдэг Тоёота Мотор Корпорацаас өөрсдийн үйлдвэрлэж нийлүүлсэн автомашинуудад эвдрэл гарсан тохиолдолд сэлбэг, засвар үйлчилгээг тодорхой заасан хугацааны дагуу нөхөн олгохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл Тоёота корпорац нь өөрсдийн үйлдвэрлэсэн автомашинуудыг хэвийн ашиглаж, албан ёсны засварын төвд төлөвлөгөөт техникийн үзлэг болон үйлчилгээг цаг тухайд хийлгэж байсан нөхцөлд шинээр зарсан автомашинууддаа үйлдвэрлэлийн болон угсралтын согоггүй байх баталгаа гаргаж байна. Үйлдвэрлэлийн шинжтэй гэмтлийг албан ёсны засварын төвөөр дамжуулан агрегат, зангилаа болон автомашины ажиллах нөөцийг бууруулахгүйгээр арилгах арга хэмжээ авах юм.

Манай борлуулж буй шинэ автомашинууд 3 жил буюу 100,000км-ийн баталгаатай байдаг ба дотор нь Үндсэн баталгаа, Будаг зэврэлтийн баталгаа, Аккумуляторын баталгаа, Сэлбэгийн баталгаа болон Нэмэлт тоноглолын баталгаа гэж хуваана.

·         Үндсэн баталгаа – 3 жил эсвэл 100,000км

·         Будаг болон зэврэлт – 3 жил эсвэл 100,000км (Pick up автомашины ачаа хамаарахгүй)

·         Аккумулятор – Гүйлт харгалзахгүй 1 жил

·         Сэлбэг6 сар эсвэл 10,000км (зөвхөн 1 удаа бөгөөд засвар үйлчилгээг албан ёсны газар хийлгэсэн байх)

·         Нэмэлт тоноглол – 6 сар эсвэл 10,000км (зөвхөн Тоёотагаас зөвшөөрөгдсөн тоноглолд)

Баталгаат засварт хамаарахгүй нөхцлүүд

Доорх нөхцөл байдлаас үүдсэн эвдрэл гэмтэлд Тоёота хариуцлага хүлээхгүй:

·         Осол аваарын тохиолдол, автомашины зориулалтын бус ашиглалт (уралдаан, тэмцэл, г.м)

·         Шил (цонх болон салхины шил)

·         Төрөл бүрийн тоноглол(Тоёота-аас хүлээн зөвшөөрөөгүй буюу тухайн автомашины гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх Тоёота үйлдвэрийн бус тоноглол суурилуулснаас үүдэн гарсан аливаа эвдрэл гэмтэл баталгаат засварт хамаарахгүй)

·         Үйлдвэрийн гэмтэлтэй эд анги тодорхойлогдоогүй үед, үйлчилгээнд хамрагдах аливаа засвар, эд анги, тохиргоо зэрэг нь баталгаат засварт хамрагдахгүй.

·         Тоёотагийн бус болон зөвшөөрөгдөөгүй сэлбэг ашиглан хийснээс автомашинд учирсан аливаа гэмтэл баталгаат засварт хамрагдахгүй.

·         Чанарын шаардлага хангахгүй, тохиромжгүй түлш/шингэн ашигласнаас үүдэн гарсан аливаа эвдрэл гэмтэл баталгаат засварт хамрагдахгүй.

 

Баталгаат засварт хамрагдахгүй буюу тогтмол элэгдэл хорогдолд орж байдаг эд ангиуд:

·         Гэрлийн ламп (Sealed Beam, Halogen bulbs, High Intensity Discharge-HID, LED зэргээс бусад)

·         Гал хамгаалагчууд, Очлуурууд (Platinium, Iridium-аас бусад)

·         Ремен дамжуулгууд (Timing Belts-ээс бусад)

·         Агаар шүүгч элемент,

            ·         Тосны шүүр, Түлшний шүүр, АC шүүр, Агаар шүүр, Түлшний насосын шүүр

            ·         Бүх төрлийн наклад

            ·         Перда, ган диск

            ·         Шил арчигч болон шил арчигчийн резинүүд

            ·         Кабины гэрэл

            ·         Түлхүүрийн батерей

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250