Аюулгүйн дэрний ажиллагаа
Аюулгүйн дэрний ажиллагаа
Хийн дэр нь суудлын бүсний адил ямар нэгэн аваар ослын тохиолдлын үед зорчигч толгой болон цээжин биеэрээ автомашины салоны аль нэг хэсгийг цохиж гэмтэхээс урьдчилан сэргийлж хамгаалах үйлчилгээтэй. АНУ-д хийсэн судалгаагаар аюулгүйн дэрний ачаар жил тутам 6 000 гаруй хүний амь нас аврагдаж байдаг гэнэ.
Автомашины SRS / supplemental restraint system/ аюулгүйн дэр нь уян зөөлөн материалаар хийгдсэн тодорхой нөхцөлд агаар болон бусад хийн даралтын нөлөөгөөр асар хурдан хэмжээгээ тэлж зорчигчийг машины урд самбар руль, салхины шил хаалга гэх мэтийг мөргөж гэмтэхээс хамгаалах зориулалттай ослын үеийн хамгаалалтын хэрэгсэл юм.
SRS аюулгүйн дэр нь зорчигчдод ноцтой гэмтэл учруулж болзошгүй цохилтонд автомашин өртсөн үед дэлгэгддэг. Аюулгүйн дэр нь амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлийг аюулгүйн бүстэй цогц болж ажиллах замаар бууруулдаг. Аюулгүйн дэр дэлгэгдэх үед дэрний дотор химийн урвал явагдаж хоргүй хийгээр дэрийг хормын дотор дүүргэж жолооч зорчигчийг хамгаалдаг. Жолоочийн SRS аюулгүйн дэр нь их хүчтэй дэлгэгддэг ба ялангуяа жолооч аюулгүйн дэрэнд хэт ойр байгаа үед амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй.
SRS/ supplemental restraint system/ –г ECU ажиллуулах нөхцөл
Автомашин 12V /волт/ SRS-ECU 5V ашиглагдахаар хийгдсэн байдаг. Осол аваарын үед мэдээлэл дамжуулах тэжээлийн горим HI нөхцөлд 2,5V-5V . Lo нөхцөлд 0-2,5V байдаг. Энэхүү систем нь осол болсон тохиолдолд жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий 6 байрлалт ухаалаг SRS аюулгүйн дэрний систем ажиллах болно.
v Урд талын аюулгүйн дэр
1. Жолоочийн SRS аюулгүйн дэр/урд зорчигчийн аюулгүйн дэр жолооч болон урд зорчигчийн толгой, цээжин хэсгийг автомашины салоны эд ангиудаас ирэх цохилтоос хамгаална.
2. Өвдөгний SRS аюулгүйн дэр (тоноглогдсон автомашинд) жолооч ба урд зорчигчийн биеийг хамгаална.
v Хажуугийн болон хөшигөн SRS аюулгүйн дэр
3. Урд хажуугийн SRS аюулгүйн дэр (тоноглогдсон автомашинд) жолооч, зорчигчийн их биеийг хамгаална.
4. Хойд хажуугийн SRS аюулгүйн дэр (тоноглогдсон автомашинд) 2-р эгнээний захын суудлын зорчигчдын их биеийг хамгаална.
5. Хөшигөн SRS аюулгүйн дэр (тоноглогдсон автомашинд)
Жолооч, захын суудлын зорчигчдын ялангуяа толгойн хэсгийг хамгаална.
SRS аюулгүйн дэр (урд дэр) дэлгэгдэхгүй байж болох мөргөлтийн төрлүүд
Автомашины хурдыг тодорхой хэмжээнээс давуулан бууруулах аливаа мөргөлтийн үед SRS аюулгүйн дэр дэлгэгдэж болно.
· Хажуу талаас мөргөх
· Хойд талаас мөргөх
· Автомашин хөмрөх
Мөргөлтөөс бусад үед аюулгүйн дэр дэлгэгдэх нөхцөл
Автомашины доод талд хүчтэй цохилт учрах үед дэлгэгдэж болно. Тухайлбал:
· Замын хашлага, булан эсвэл хатуу гадаргууг мөргөх
· Гүнзгий нүх рүү унах, нүхэн дээгүүр харайх
· Хүчтэй газардах, эсвэл унах
Хөшигөн дэр нь:
· Автомашины хазайлтын түвшин зохих хэмжээнээс давах
· Автомашин шарваж, хашлага мөргөх
SRS аюулгүйн дэр(хажуугийн болон хөшигөн дэр) Дэлгэгдэхгүй байж болох мөргөлтийн төрлүүд
· Бүхээгний зорчигчийн хэсгээс өөр хэсгээрээ хажуугийн мөргөлтөнд өртөх
· Тодорхой өнцөгтэй хажуугийн мөргөлтөнд өртөх.
· Хойд талаас мөргөх
· Автомашин хөмрөх
· Хойд талаас мөргөх
· Урд талаараа хөмрөх
Ямар тохиолдолд Тоёота дилертэй холбогдох вэ?
· Аль нэг SRS аюулгүйн дэр дэлгэгдсэн
· Автомашины урд хэсэг гэмтсэн болон хэлбэр алдсан, эсвэл аюулгүйн дэлгэгдэхээргүй хэмжээний осолд өртсөн үед
· Хажуугийн болон хөшигөн дэртэй автомашин: Хаалганы зарим хэсэг, эсвэл хаалганы ойр орчим гэмтсэн болон хэлбэр алдсан, эсвэл хажуугийн болон хөшигөн SRS аюулгүйн дэр дэлгэгдэхээргүй хэмжээний осолд өртсөн үед
· Өвдөгний SRS аюулгүйн дэртэй ба дэргүй автомашин: Жолооны хүрдний гол хэсэг, урд зорчигчийн аюулгүй дэр байрлах хэсэг, хянах самбарын доод тал хагарсан, зурагдсан, эсвэл гэмтсэн үед,
· Хажуугийн SRS аюулгүйн дэртэй автомашин: Хажуугийн авулгүйн дэр бүхий суудлын гадаргуу хагарсан, зурагдсан, эсвэл гэмтсэн үед.
· Хөшигөн SRS аюулгүйн дэргүй автомашин: Урд болон хажуу хойд талын тулгуур багана эсвэл хөшигөн дэр агуулагддаг дээврийн зах хэсэг хагарсан, зурагдсан, гэмтсэн эдгээр тохиолдолд та Тоёотагийн дилер лүү хандах хэрэгтэй.
Facebook
Google+
Twitter
LinkedIn