Автомашины оношилгооны төрлүүд

Автомашины үйлдвэрлэл бий болсон цагаас эхлэн борлуулалтын дараа автомашиныг хэрхэн оношлох, хэрхэн засварлах нь үйлдвэрлэгчдийн шийдэх гол асуудал болсон. Улс оронг хамарсан шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд үйлдвэрлэгчид дилерийн сүлжээг бий болгосон байна. Үйлдвэрлэгчид дилер компаниудаараа дамжуулан тухайн автомашинд гарч буй үйлдвэрийн гэмтлийг олж илрүүлэн засварыг хийдэг бөгөөд дилерүүд тухайн загварын эд ангиудыг сайжруулах боломжийг үйлдвэрлэгчид нээж өгдөг байна. Мөнххада ХХК нь тоёотагийн өгөгдсөн стандартын дагуу автомашины оношилгоог явуулж байна. Оношилгоог явах эд ангийн, хөдөлгүүрийн, компьютер, цахилгааны гэж үндсэн 4 хэсэгт ангилдаг. Тухайн брэндийн загвараас шалтгаалаад оношилгооны үнэ болоод үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Доор Мөнххада ХХК-ий оношилгооны агуулга болон үнэ төлбөрийн талаарх мэдээллийг хүргүүлж байна.

Явах эд ангийн оношилгоо

Уг оношилгоогоор автомашины втулк резинүүд, амортизатор, дээд доод гар, нумны үйл ажиллагаа, тэнцүүлэгч резинүүд, дугуйн хээ, гэх мэт явах эд ангитай хамааралтай эд ангиудад үзлэг хийн онош тогтоон эвдрэлийн хэмжээг тогтоодог. Үргэлжлэх хугацаа: 30-60 минут. 

Үнэ: 25,000₮.

Хөдөлгүүр оношилгоо

Хөдөлгүүр оношилгоог автомашины хөдөлгүүрт аливаа нэгэн хэвийн бус дуу чимээ, үйл ажиллагаа нь хэвийн бус гэж үзэх, анхааруулах гэрэл дохио ассан, нүдээр хараад оношлох боломжгүй эвдрэл гарсан зэрэг  тохиолдлуудад хийдэг. Үргэлжлэх хугацаа: 30-120 минут. 

Үнэ: 50,000₮

Компьютер оношилгоо

Энэ оношилгоо нь автомашины аль нэг компьютерт Тоёотагийн албан ёсны GTS программын тусламжтайгаар алдаа гарсаныг тогтоодог хамгийн анхан шатны оношилгоо юм. Зарим үйлчлүүлэгч энэ оношилгоогоор автомашины цахилгааныг шууд 100% оношилно гэсэн буруу ойлголттой байдаг. Шууд оношлогдох тохиолдол байхад шууд оношлогдохгүй заавал цахилгаан оношилгоог үргэлжлүүлэн хийх шаардлагатай тохиолдол бас байдаг. Үргэлжлэх хугацаа: 30-60 минут. 

Үнэ: 25,000₮

Цахилгааны оношилгоо

Компьютер оношилгоогоор алдаа гарсан эсвэл аль нэг газар цахилгааны масс орсон тохиолдолд эвдрэл гэмтлийг бүрэн оношлохын тулд энэ оношилгоог хийдэг. Үргэлжлэх хугацаа: Тодорхойгүй, тухайн автомашины эвдрэл гэмтлээс шалтгаална. 

Үнэ: 1цаг/50,000₮ байдаг бөгөөд тухайн автомашины эвдрэл гэмтлээс шалтгаалан хэдэн цагийн үзлэг хийгдэхээс шалтгаална.

Эдгээр оношилгоонууд нь автомашины эвдрэл гэмтлийг олж илрүүлэхээс гадна эвдэрч болзошгүй эд ангиудыг олж илрүүлэн урьдчилан сэргийлэх боломжтойгоороо давуу талтай юм. Тиймээс өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс автомашинаа хагас жил тутам оношилгоонд хамруулан үйлчилгээний зөвлөхүүдээс зөвлөгөө авч байхыг танд зөвлөж байна.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250