Температур
Дугуйг хадгалах үед хадгалах орчны хэм 0 – 25 хүртэлх хэмийн дулаантай байх ёстой байдаг. Хэрвээ энэ заасан хэмжээнээс өөр хэмийн дулаантай байх үед дугуйн шинж чанарын хувьд өөрчлөлт өгөх магадлалтай, энэ нь дугуйны үйл ажиллагааны шинж чанарт нөлөө үзүүлдэг. Дугуй хадгалах хамгийн тохиромжтой хэм бол +5 юм.
Чийгшил
Хэт өндөр чийгшил болон конденсацтай өрөөнд дугуй хадгалахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь дугуйн резинэн материалийн шинж чанарыг алдагдуулдаг. Дугуй хадгалах боломжит чийгшлийн хэмжээ 50%-80% байх ёстой. Мөн батарей эсвэл цахилгаан үүсгэврийн ойролцоо хадгалж болдоггүй. Яагаад гэвэл резинийг хатааж, түүний ажиллагааг бууруулж болзошгүй юм.
Дугуйг хадгалах байршил
Обудгүй дугуйг хэв гажилтаас сэргийлэхийн тулд босоо байрлалаар байршуулан сар бүр тогтмол эргүүлж байх ёстой байдаг.
Хадгалах өрөөний гэрэлтүүлэг болон агааржуулалт
Дугуйг нарны тусгал тусахгүй газар хадгалах бөгөөд энэ нь дугуйнд хохирол учруулах озоноос зайлсхийх явдал юм. Дугуй хадгалах агуулахад озон ялгаруулдаг төхөөрөмж, жишээлбэл, флюресцент буюу мөнгөн усны чийдэн, өндөр хүчдэлийн цахилгаан хэрэгсэл гэх мэт зүйлүүдийг цуг хадгалах хориотой байдаг, Мөн аянга цахилгаантай бороо орсноос хойш 2-3 цагийн турш өрөөг агааржуулахыг хориглоно. Учир нь аянга цахилгаантай бороо орсны дараа агаарт озон их хэмжээгээр агуулагдаж байдаг.
Гадаад хүчин зүйлс
Дугуйг агуулахад хадгалахаас өмнө дугуйн гадаргуу дээр ямар нэг тоос шороо байхгүй эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ нь дугуй хадгалах процессийг муутгах магадлалтай байдаг. Дугуйг ямар нэг бодис, тос, тосны төрлийн бүтээгдэхүүн, хүчил шүлт болон богино хугацааны элэгдэлтээс хамгаалсан байх ёстой. Түүнчлэн дугуй нь зэс болон бусад идэмхий бодисуудтай ойролцоо байж болохгүй. Дугуй хадгалах өрөөнд хурц үзүүртэй, зүсэх зүйл байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
Обуд дугуйтай хадгалах байршил
Обуд дугуйтай хадгалах нөхцөлд босоо байдлаар хадгалах зохимжгүй юм. Харин дугуйн хийг хэвийн хэмжээнээс 2 дахин багасгаж хэвтээгээр давхарлан хадгалах нь зохимжтой.
Facebook
Google+
Twitter
LinkedIn