Тоёотагийн

Хөдөлгүүрийн тос нь автомашины хөдөлгүүрийн найдвартай ажиллагаа, асаалт болон удаан эдэлгээг зэрэг олон хүчин зүйлсийг хангахын тулд үйлдвэрлэгчээс тухайн автомашины хөдөлгүүрийн бүтэц болон ажиллагаанд таарсан хөдөлгүүрийн тосыг хэрэглэхийг заасан байдаг. Хөдөлгүүрийн тосон дээр зайлшгүй дурьдагдах зүйл бол тосны зуурамтгай чанар ба тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарын үзүүлэлт юм. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал гадаад агаарын температур ихсэх тусам зуурамтгай чанар багасаж, эсрэгээр температур багасах тусам зуурамтгай чанар ихэсдэг. Жишээлбэл өвлийн улиралд тосны зуурамтгай чанар их байдаг учраас автомашины асалт муудах, ассан тохиолдолд хөдөлгүүр халтал тосны хангамж муу байдаг.

Тоёота моторын тос нь зөвхөн хөдөлгүүрийн тос бус харин таны автомашины  хөдөлгүүрийн эдэлгээг сайжруулж, ашиглалтыг өндөр түвшинд удаан ашиглахад зориулагдан бүтээгдсэн.

Тоёота хөдөлгүүрийн тос нь:

  • Хөдөлгүүрийн энерги алдалт

  • Дулаан алдалт

  • Элэгдэл хорогдол, хэт халалт зэргээс сэргийлэхээс гадна хөдөлгүүрийн механизмуудыг дээд зэргээр тослох чадвартай.

Тоёота хөдөлгүүрийн тос нь Тоёотагийн автомашины хөдөлгүүрт тохирсон тусгай орц найрлагатай бөгөөд маш олон үе шат дамжлагаар туршигдан сайжруулагдаж хөдөлгүүрийн эдэлгээ болон үзүүлэлтийг хамгийн дээд зэргээр гаргахаар зориулагдан бүтээгдсэн. Тоёота хөдөлгүүрийн тос нь Тоёотагийн автомашинд ашиглагдахаар зөвшөөрөгдсөн болон санал болгож буй цорын ганц тос юм.

Тоёота хөдөлгүүрийн тос нь дараах үндсэн давуу талуудтай.

  • Тослох, үрэлт болон элэгдлийг багасгах – Хөдөлгүүр ажиллаж байх үед эд ангиуд хоорондоо харилцан үрэлтэд орж байдаг. Тос нь эд ангиуд дээр тосон бүрхүүл үүсгэж хуурай үрэлт үүсэхээс сэргийлнэ.

  • Хөргөх – Хөдөлгүүрийн ажиллагааны үүсэх халалтыг өөртөө шингээж халалт үүсэхээс сэргийлдэг.

  • Тусгаарлах – Поршин болон цилиндрийн хананы хооронд тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд ингэснээр хөдөлгүүр дээд цэгтээ хүртэл ажиллах боломж бүрдэнэ.

  • Зэврэлтээс сэргийлэх – зэврэлт үүсэхээс сэргийлнэ.

  • Цэвэрлэх – Хөдөлгүүрт үүсэх болон үүссэн бохирдлыг цэвэрлэх үүрэгтэй.

Иймд Тоёотагийн хөдөлгүүрийн тосыг хэрэглэх нь таны автомашины эдэлгээг уртасгаад зогсохгүй таны автомашины хөдөлгүүрийг хамгаалах бөгөөд тос болон тосон бүтээгдэхүүнүүд нь таны автомашинд тусгайлан зориулан үйлдвэрлэгдсэн.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977