Owner’s manual, warranty booklet гэж юу вэ?

Owner’s manual гэдэг нь тухайн бүтээгдэхүүний танилцуулга, зааварчилгаа болон хэрхэн зөв ашиглаж хэрэглэхтэй холбоотой мэдээллүүдийг багтаасан үйлдвэрлэгчээс тухайн бүтээгдэхүүнд зориулж гаргасан гарын авлагыг хэлдэг. Гарын авлагын үүрэг нь тухайн бүтээгдэхүүнийг дээд зэргийн үр ашигтай, аюулгүй ашиглахад хэрэглэгчдэд туслах, лавлах материал юм. Тухайлбал, Мөнххада компанийн борлуулж буй Land Cruiser автомашины хэрэглэгчийн гарын авлагад дараах мэдээллийг дэлгэрэнгүй оруулж өгсөн байдаг.

  •  Ашиглалтын аюулгүй байдал

  • Хянах самбар 

  • Эд анги, механизмын ажиллагаа

  • Жолоодлогтой холбоотой зааварчилгаа

  • Аудио систем

  • Салон дахь функц, тоноглолууд

  • Засвар үйлчилгээ болон арчилгаа

  • Асуудал үүссэн үед авах арга хэмжээ

  • Автомашины техник үзүүлэлт

Жишээлбэл зарим жолооч нар өөрсдийн унаж хэрэглэж буй зарим функц болон товчлуурын үүрэг зориулалтыг бүрэн дүүрэн мэддэггүй явдал нэлээдгүй байдаг. Хэрэв хуучин автомашин худалдаж аваагүй л бол автомашины загвар бүрд тохирсон гарын авлага заавал машинтай хамт ирэх ёстой. Хэрэглэгч гарын авлагыг сайн ашигласнаар автомашинаа аюулгүй зөв ажиллуулах, илүү урт хугацаанд унаж хэрэглэх, хянах самбар дээр асах гэрлүүдийн тайлбар болон шалтгаан, засвар үйлчилгээнд орох хугацаа болон солих шаардлагатай эд ангиудыг таньж мэдэх ач холбогдолтой байдаг.

Warranty буюу баталгаа гэдэг нь Дистрибьютор болон үйлдвэрлэгч хоёрын хооронд зөвшилцөж гарын үсэг зурсан үйлчилгээ болон баталгаат засварын зөвшилцөл юм. Тоёота Мотор компани өөрийн үйлдвэрлэсэн, нийлүүлсэн машинууддаа эвдрэл гарсан тохиолдолд сэлбэг, засвар үйлчилгээг тодорхой заасан хугацааны дагуу нөхөн олгохыг хэлнэ.

Warranty booklet гэдэг нь шинэ автомашин худалдан авах үед хэрэглэгчийн гарын авлагатай хамт ирдэг баталгааны дэвтэр юм. Энэ нь худалдан авсанаас хойш таны автомашинд хийгдэх засвар үйлчилгээний талаарх мэдээллийг бүртгэх, үйлдвэрлэлийн аливаа доголдол гэмтлийг засварлах, баталгаат хугацаанд хамаарах засвар үйлчилгээний үндсэн баримт бичиг болно. 

 

Энэхүү баталгааны дэвтэр нь Тоёота автомашиныг худалдан авч эзэмшигчийн гар дээр очсон өдрөөс эхлэн баталгаат засвар үйлчилгээ хүчин төгөлдөр болдог.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977