Хөргөлтийн шингэн гэж юу вэ?

Автомашины хөдөлгүүрийг хөргөхөд хөргөлтийн шингэн буюу Antifreeze хэмээх шингэнийг хэрэглэдэг. Хөргөлтийн шингэн нь автомашины хөргөлтийн системийн тогтвортой ажиллагааг хангадаг. Мөн хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блок доторх хана зэргийг зэврэлт, өнгөр тогтохоос хамгаалж тосолж өгөх үүрэгтэй.                                        

Antifreeze гэдэг нь anti-эсрэг, freeze-хөлдөх гэсэн үгний нэгтгэл ба бага температурт хөлддөггүй шингэний нэгдсэн нэр юм. Хөргөлтийн шингэн нь этиленгликол, пропиленгликоль, глицерин нэг атомт спирт зэргийн устай хольсон шингэн юм. 1996 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх автомашинууд antifreeze хэрэглэх нь зүйтэй. Өмнө нь Монголчууд тосолыг өргөн ашигладаг байсан бол орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд Antifreeze-ийг ашиглаж байна. Үйлдвэрлэгчид Antifreeze-д төрөл бүрийн бодис ашиглаж өнгийг нь өөрчилдөг, энэ нь ямар нэгэн чанарын нөлөөгүй байдаг. 

Хөргөлтийн шингэнд тавигдах шаардлагууд:

1.    Дулаан нэвтрэлт сайтай байх

2.    Буцлах болон уурших температур өндөр байх

3.    Царцах температур бага байх

4.    Хөргөлтийн системд тунадас үлдээхгүй байх

5.    Хөөсрөхгүй байх

6.    Байгаль орчинд хор нөлөөгүй байх 

Хөргөлтийн шингэнийг хэзээ солих вэ?

Үйлдвэрлэгчийн зүгээс 20,000-50,000км тутамд солих шаардлагатай. Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаас үүдэн зэврэлтээс хамгаалах, хөлдөх температур зэрэг нь муудаж байдаг. Хөргөлтийн шингэнийг өнгөөр шалгах боломжтой. Өнгөнд өөрчлөлт орсон тохиолдолд чанар нь алдагдсан гэсэн үг. Ингэснээр хөдөлгүүрийн дотор тал, усны помп, оруулах хоолойн хөндий, гавлын жийрэг зэрэгт муугаар нөлөөлж улмаар хөдөлгүүрийн ажиллагаанд нөлөөлж эхэлдэг.

Хөдөлгүүрийн тосны шүүб татаж үздэгтэй адил хөргөлтийн шингэний хэмжээг илүүдлийн савны хэмжээ буюу MAX/MIN LOW/HIGH хэмжигдэхүүнээр түвшинг нь шалгаарай.

Манай засвар, үйлчилгээний төвөөс Тоёотагийн оргиналь super long life coolant, long life coolant антифризийг санал болгож байна. Энэ нь таны автомашинд тусгайлан зориулж гаргасан Тоёотагаас санал болгож буй хөргөлтийн шингэн юм. 

Toyota super long life болон long life нь ямар давуу талуудтай вэ?

·         Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн

·         -50 хэмийн хүйтэнд хөргөлтийн системийг хөлдөлт, агаарын бөмбөлөг үүсэхээс маш сайн хамгаалдаг.

·         Хөргөлтийн системийн резинэн жийргэвч, бэхэлгээ, хоолойнуудад сөрөг нөлөө үзүүлдэггүй.

·         Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

·         Металл эд ангиудыг зэврэлтээс хамгаалдаг.

Тоёотагийн хөргөлтийн шингэнийг хэрэглэсэн туршилтын үр дүн

Баталгаат бус хөргөлтийн шингэнийг хэрэглэсэн үр дүн

Автомашинд тань жинхэнэ баталгаат сэлбэг үнэ цэнийг авчирна!

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250