Мөнххада кузов засварын төв хэрхэн бэлддэг вэ?

Бидний гол зорилго бол гадны хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл бүхий автомашиныг “Шинэ машин” мэт болтол засаж үйлчлүүлэгчидээ сэтгэл хангалуун байлгах явдал юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд “Шалгарсан техник технологи, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байгаад ч түүнийг ашиглаж, ажиллуулах ХҮН байхгүй бол утгагүй билээ. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь улс төр, санхүүжилт, технологи аль ч биш, харин ХҮН гэж гарчээ. Монголын кузов засварын зах зээлд чадварлаг хүний нөөц маш дутагдалтай байдаг. Тэр ч утгаараа бид хүний нөөцийн сургалт хөгжилд онцгой анхаарал хандуулдаг.

Бид “Алтан гар”-тай засварчдыг компанидаа бэлтгэж

үйлчлүүлэгчдэд “Ур чадвар”-аа зарна!

Манай компанийн ажилчид холбогдох чиглэлээр Япон, Солонгос улсад суралцаж мэргэшсэн. Эдгээр шилдэг ажилчдаа бид “Хамгийн шилдэг” нь болгохын тулд Япон улсад осолд орсон автомашины сэвийг нэг бүрчлэн гараар гаргаж, ур чадвараараа танигдсан Оно Рюүжи багшийн зөвлөгөө, удирдлаган доор технологийн практик сургалтыг тогтмол авч байна. Тодруулбал, Оно Рюүжи хэмээх энэ эрхэмийн удирддаг B-right компани нь дэлхийд алдартай Tesla, Aston Martin, Jaguar, Range rover автомашин үйлдвэрлэгчдийн Япон дахь албан ёсны итгэмжлэгдсэн  кузов засварын компани юм.

Мөнххада компани нь технологийн зөв дараалал, ажлын зөв арга барил, хандлагаар ажилладаг хүний нөөцийг Монголдоо бэлтгэж байгаадаа бахархалтай байдаг.

Тоёотагийн албан ёсны дилер Мөнххада компани

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250