Будуулсан детальд хэзээ хуулга наалгуулж болох вэ?

Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе,

Манайхаар үйлчлүүлдэг зарим үйлчлүүлэгчид маань их бие будгийн засварын ажил хийлгээд автомашинаа хүлээн авах үедээ шууд хуулга наалгах хүсэлтэй байдаг. Гэвч будуулсан детальд шууд хуулга наалгах боломжгүй ба будаг хийлгэснээс хойш дор хаяж 60 хоногийн дараа хуулга наалгах нь зөв гэж үйлчлүүлэгчиддээ бид зөвлөдөг билээ.

Яагаад 60 хоног хүлээх хэрэгтэй вэ?

Хариулт: Шинэ болон засуулсан детальд будгийн ажил хийгдсэн бол горимын дагуу тодорхой градуст тогтсон хугацаанд хатааж угсралтын ажил хийгдэж үйлчлүүлэгч танд автомашиныг нь хүлээлгэн өгдөг. Гэвч засварын төвөөс автомашин гарсан бол бүх зүйл болсон гэсэн үг биш юм. Будаг өөрийн гэсэн тодорхой шинж чанартай байдаг ба засвар үргэлжлэх хугацаанд зөвхөн өнгөн хэсэг нь хатаж дотор чийг нь бүрэн гадагшлаагүй байдаг. Дотор чийг бүрэн гадагшлахад дор хаяж 60 хоног болдог байна. Энэ бол үйлдвэрлэгчээс зааж өгсөн хугацаа юм.  

Хаана, ямар засварын газар хийлгэснээсээ үл хамааран будаг хийсэн деталь эд ангийн будгийн  дотор чийг бүрэн хатаагүй байгаа гадаргууд хуулга наалгавал хийгдсэн будаг хуулрах аюултай. Тиймээс бид үйлчлүүлэгчиддээ бодит үнэ мэдээллийг зайлшгүй үнэнээр нь хэлдэг ба энэ нийтлэлийг уншиж байгаа үйлчлүүлэгч та аль засварын төвд хандаж үйлчилгээ авсан бай хамаагүй хуулга хийлгэх хугацааг маш сайн баримталж хүлээж байгаад хуулгаа хийлгуулж байхыг зөвлөж байна.

Мөн хуулга наалгах гэж байгаа газрын хуулганы чанарыг бас сайн судалж байж автомашинаа өгч байх хэрэгтэй. Гадуур хуулга наадаг олон засварын төвүүд байдаг ба тэр болгоны хуулга чанарын хувьд өөр өөр байдаг.

Жишээ нь: Зарим автомашины хуулгыг хуулахад их биед цавуу үлддэггүй, заримынх нь үлддэг энэ нь цавуулгийн чанартай шууд холбоотой юм. Бүх хуулгны цавуунд тодорхой хэмжээний шингэлэгч /будаг шингэлдэг шингэлэгч/ байдаг ба түүний хүчлийн хэмжээ их байвал наасан автомашины будгийг дэвтээж барьцалдах чадварыг нь сулладаг мөн буцааж хуулах үед цавуу их бие дээр үлддэг.

Сайн чанарын хуулга буцааж хуулахад цавуу үлддэггүй ба анхны уян байдлаа алдаагүй байдаг. Анх хуулга наалгах гэж байгаа үйлчлүүлэгчиддээ зөвлөхөд наалгуулах гэж байгаа компанийнхаа зах зээл дээрх нэр хүндийг бодолцож сонголтоо хийх нь зөв юм. Зах зээл дээр нэр хүндтэй компаниуд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид маш их анхаарал тавьж ажилладаг ба энэ нь чанартай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ зориулж албан ёсны газраас нь оруулж ирдэг гэсэн үг юм. Мөн сайн чанарын хуулга нимгэн, тунгалаг өнгөтэй байдаг байна.

Уншигч таны алтан шар зам өлзийтэй байг гэсэн ерөөлөөр ээлжит нийтлэлээ төгсгөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250