Цастай болон бороотой замд автомашин жолоодохдоо юуг анхаарах ёстой вэ?

Сүүлийн жилүүдэд автомашин эзэмшигчдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаатай холбоотойгоор жолооч нарын ур чадвар харьцангуй өөр өөр байгаагаас зам тээврийн ослын тоо хэмжээ нэмэгдэж байгааг тоо баримтууд харуулдаг. Эдгээр зам тээврийн ослын нэлээдгүй хувийг цастай болон бороотой замд гарсан осол аваар эзэлдэг. Иймээс жолооч болон зорчигчийн аюулгүй ажиллагааг хангах болон цастай бороотой үед юуг анхаарах хэрхэн жолоодох талаар зөвлөгөөг хүргүүлж байна.

Цастай, бороотой болон ер нь ямар ч замд та автомашиныхаа дараах зүйлсэд онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:

Автомашины дугуй

Дугуй нь автомашин болон зам хоёрын харьцаж буй хэсэг бөгөөд ямар зам дээр явж байгаагаас үл хамааран дугуйны бүрэн бүтэн байдал нь хамгийн чухал хүчин зүйл юм. Өвлийн, зуны, хурдны замын гэх мэт олон төрлийн дугуй байдаг боловч дугуйн бүрэн бус байдлаас хамаарч өөрийн үндсэн үүрэг болох замтай барьцалдах, зууралдах чадвараа алддаг. Мөн дугуйн хээ зохих төвшнөөс багассан, ашиглалтын хугацаа дууссан дугуйнууд нь ачаалал даах чадвар муу байдаг учраас шаардлагатай үед зогсолт хийж чадахгүйгээс гадна хагарах, буудах зэрэг нэмэлт эрсдэлүүдийг дагуулж байдаг тул чанартай дугуйг автомашиндаа ашиглаж хэвшээрэй.

Автомашины техникийн бүрэн бүтэн байдал

Техникийн бүрэн бүтэн байдал нь цастай болон бороотой замд автомашиныг жолоодоход хамгийн их нөлөөлөх зүйл юм. Учир нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин нь учирч болох эрсдэлүүдийг ажралгүй даван гарахад жолоочид маш ихээр түшиг болдог. Харин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй автомашин нь болзошгүй аюул тулгарахад осол гарах магадлалыг өндөр болгодог. Учир нь цастай бороотой үед замын халтиргаа гулгаа ердийн үеийнхээс хэд дахин нэмэгддэг бөгөөд энэ үед бүрэн бус тээврийн хэрэгсэл нь жолоодлого хийхэд төвөгтэй, тэнцвэр муутай болох, халтирах, хий эргэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Иймд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс тогтмол үзлэг оношилгоонд орж шаардлагатай засвар үйлчилгээг хугацаа алдалгүй хийлгэх шаардлагатай.

Автомашины хурд

Та цас болон бороотой үед автомашин жолоодохдоо автомашиныхаа хурдыг тухайн үеийн байдалд тохируулан хурдыг тааруулж явах шаардлагатай бөгөөд энэ нь бороо болон цастай замд явах хамгийн зөв сонголт юм. Бороо болон цастай замд хурд ихтэй явахад тормосны зам уртасдаг. Халтиргаа гулгаатай замд автомашины хурднаас хамаарч гулгах, халтирах, хий эргэх, зогсохгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг.

Цастай бороотой замд жолоодлого үйлдэхэд дугуй, техникийн бүрэн байдалд анхаарах болон автомашины хурдаа тохируулан явахаас гадна жолооч нар дараах зүйлсийг нэмэлтээр анхаарахын зөвлөж байна.

  • Шил арчигч болон шил арчигчийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол сольж байх шаардлагатай. Учир нь бороо болон цастай үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог.

  • Огцом тормослох, огцом жолооны хүрдээ мушгих болон огцом хааз өгөхгүй байх, учир нь халтиргаа гулгаатай замд огцом хааз өгөх, огцом жолооны хүрдээ мушгих, огцом тормослох нь халтиргаа гулгаа үүсгэх үндэс болдог.

  • Халтиргаа гулгаа ихтэй замд болж өгвөл хүнд араагаар явах, ингэснээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Өгсүүр замд автомашины хурдыг нэгэн жигд барин явах, хүч алдуулсан тохиолдолд автомашин хий эргэх гулгах зэрэг эрсдэлүүд үүсдэг.

  • Эргэлт болон тойрог хийхдээ хурдаа хасах, ингэснээр эргэлт болон тойрог хийхдээ эгнээнээсээ халихгүйгээр эргэлтийг хийх боломжтой.

  • Гулгаатай замаар уруудахдаа тормосыг аль болох бага багаар гишгэж зууруулах байдлаар буух шаардлагатай бөгөөд энэ үед хурдны хайрцагны арааг аль болох хүнд араанд шилжүүлэх шаардлагатай.

  • Тээврийн хэрэгсэл халтирч гулгасан тохиолдолд гулгасан талруу жолооны хүрдийг эргүүлж автомашины тэнцвэрийг олох шаардлагатай.

  • Тээврийн хэрэгслийн хоорондын зайг барьж явах, хоорондын зай барьж явснаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

  • Дугуйн даралт норм стандартын дагуу хийлэгдсэн байх, хэт сул эсвэл хэт чанга байж болохгүй.

  • Автомашины хүндийн жинг тэнцүү хувиарлах, тэнцүү хувиарлаагүй тохиолдолд бөгсөө хаях, руль булаах зэрэг асуудлууд үүсдэг.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977