Хуурамч тоормосны наклад түүний

Тоормосны системийн эд ангиудын нэг болох тоормосны наклад нь автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байдаг хамгийн чухал эд анги юм. Таны  амь нас, автомашины тань бүрэн бүтэн байдлыг найдвартай хамгаалж  аюул осол тохиолдсон үед автомашиныг найдвартайгаар зогсоох үүрэгтэй. Та тоормосны педаль дээр гишгэснээр автомашиныг хөдөлгөөнд оруулж буй хүчнээс даруй 10 дахин их хүчийг удирдаж эхэлдэг. Автомашин дунджаар 100км/ц хурдыг 15 секундэнд авдаг бол 100км/ц хурднаас 5 секундэнд зогсдог. Энэхүү богино хугацаанд бий болсон хөдөлгөөний бүх энерги нь тоормосны системд шингэдэг. Хөдөлгөөний энерги дулааны энергид шилжиж буй энэ үед үрэлтээс үүсэх халууны хэмжээ 400˚-700˚с хүрдэг ба зарим тохиолдолд 1000˚с хүрдэг.

Иймээс тоормосны накладыг авахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Сүүлийн үед дуураймал техникийн шаардлага хангахгүй тоормосны накладууд зах зээл дээр худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр нь ашиглалтын явцад үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй хурдан элэгдэх, янз бүрийн дуу чимээ гаргах, хагарч унах зэрэг сөрөг талууд ихтэй байдаг.

Дуураймал/хуурамч наклад хэрэглэхийн хор уршиг болон оригинал бүтээгдэхүүнээс ямар ялгаатай байдаг талаар цухас дурдъя:

  1. Хэдийгээр дуураймал накладны үнэ нь маш хямд байдаг. Зарим үед хэрэглэгчдийг төөрөгдүүлэх үүднээс оригинал накладнаас ч үнэтэй худалдан борлуулах тохиолдолд бий.

  2. Дэлхийн нэртэй автомашины үйлдвэрүүдийн болон брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийн хайрцаг савыг дуурайлган хийсэн савалгаатай боловч  гарал үүслийн гэрчилгээ/баталгаа байхгүй.

  3. Эдэлгээний чанар эрс муу, насжилт багатай байдаг.Хуурамч наклад нь үнийн хувьд хямд боловч ашиглалтын хугацаа богино байдаг бөгөөд үйлдвэрийн оригинал наклад 1 удаа солигдоход дуураймал наклад 2-4 удаа солигдож байдаг судалгаа бий.

  4. Наклад нь тоормослох явцад нарийн ширхэгтэй үртэс, тортог зэргийг ялгаруулж байдаг. Оригиал накладаас ялгарч буй эдгээр бодис нь хүний эрүүл мэндэд хоргүй байдаг бол хуурамч накладны үртэс, тортог нь эрүүл мэндэд хортой байдаг бөгөөд цаашлаад хавдрын эх үүсвэр болох эрсдэлтэй байдаг. (хуурамч наклад нь хортой рак үүсгэгч азбестийн хольцтой байх нь элбэг.)

  5. Хуурамч наклад нь дугуйн диск болон бусад деталиудын эдэлгээнд сөргөөр нөлөөлдөг.

  6. Хуурамч наклад нь онцгой тохиолдол буюу аюул осол тохиолдох мөчид огцом тоормослох үед үүсэх их халууны нөлөөгөөр физик химийн чанар нь өөрчлөлтөд  орж тоормос огт барихгүй эсвэл шууд хагарч цууран тоормосны дискийг гацаан осол гарах нөхцөл үүсгэдэг/нэмэгдүүлдэг.

Иймд та өөрийгөө болон өрөөл бусдыг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс оригинал накладыг хэрэглэж заншаарай.                                   

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977