УРСГАЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Та өөрийн автомашинаа тогтмол урсгал үйлчилгээнд хамруулснаар ирээдүйд учирч болох эрсдэлээс өөрийгөө болон автомашинаа урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн та өөрийн автомашиныхаа зах зээл дээр дахин борлогдох үнэ цэнийг хамгийн өндөр төвшинд хадгалах боломжийг олгож байдаг.

Манай үйлчлүүлэгчдийн дунд нийтлэг байдаг хандлага нь автомашинд аливаа нэгэн доголдол, гэмтэл гарсны дараагаар засварын газар ханддаг ба энэ нь эргээд таныг эдийн засгийн маш өндөр зардал гаргахад хүргэдэг. Урсгал үйлчилгээнд хамрагдсанаар тогтмол бага зардлаар шаардлагагүй өндөр зардал гаргах эрсдэлээс сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл та автомашинаа тогтмол урсгал үйлчилгээнд үйлдвэрлэгчийн зөвлөснөөр хамруулснаар хүнд засвар хийлгэх эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж чадах юм.

Манай орны нөхцөлд 5,000км тутамд урсгалд үйлчилгээнд автомашинаа хамруулах нь хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ таны автомашинд хэвийн бус зүйл мэдрэгдэж байгаа бол яаралтай албан ёсны газарт үзүүлэх шаардлагатай.

Та Тоёота автомашиныхаа урсгал үйлчилгээ, засвар үйлчилгээ, үзлэг оношилогоог хийлгэхдээ Тоёотагийн албан ёсны дилерт хандах нь зүйтэй. Албан ёсны дилерээр засвар үйлчилгээгээ хийлгэх нь үйлчлүүлэгчид дараах давуу талуудтай:

  • Тоёотагийн засварчид нь тогтмол түгээгдэн ирдэг мэдээллийг авдаг, дилерийн сургалтын хөтөлбөрт хамрагдах зэргээр сүүлийн үеийн засвар үйлчилгээний мэдээллээр бүрэн хангагдсан байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд дистрибьютерээс тусламж авах боломжоор хангагдсан байдаг.

  • Тоёотагийн завсар үйлчилгээний ажилчид нь шаардлагатай сургалтуудад хамрагдсан Мэргэжлийн үнэмлэх бүхий засварчид байдаг.

  • Таны Тоёота дилерийн засвар үйлчилгээний албаны мэргэжилтнүүд таны автомашинд хийгдэх засвар үйлчилгээг Тоёотагийн засварын гарын авлагын дагуу чанартай, найдвартай хийж гүйцэтгэнэ.

  • Таны Тоёота дилер нь засвар үйлчилгээгээ хийж гүйцэтгэхийн тулд Тоёотагийн тусгай багаж, тоног төхөөрөмжид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ нь ажлын үр дүнг сайжруулж зардлыг бууруулдаг.

  • Автомашинд шаардлагатай засвар үйлчилгээг зөв тодорхойлж мэргэжлийн хүмүүсээр хийлгэж байх нь таны цаг мөнгийг хэмнэж, автомашины эдэлгээг уртасгана.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977