Тоёота SST гэж юу вэ, Tүүний ашиглалт ач холбогдол

Тоёота SST гэдэг нь Special service tools буюу зөвхөн Тоёотагийн автомашинд зориулагдсан засварын тусгай багаж юм. Автомашины үйлдвэрлэгч бүр өөрийн үйлдвэрлэж буюу автомашиныг засварлах, задалж угсрахад зориулж тусгайлсан багажийг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл автомашин бүр өөр өөрийн угсралт, боолт, нарийн тохиргоотой байдаг нь түүний бусдаас ялгарах онцлог, давуу тал, техникийн шийдэл болдог.

Тоёотагийн засварын тусгай багаж нь Тоёота машин үйлдвэрлэж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл бий болсон автомашины загвар марк бүхэнд техник технологийн дэвшилттэй уялдан шинэ багаж хэрэгслүүд олноор үүсч бий болсоор байна.

Тоёотагийн засварын тусгай багажийг албан ёсны дилер, засвар үйлчилгээний төв л ашиглах эрхтэй ба энэхүү багажийг хэрхэн ашиглах талаар тайлбар, заавар бүхий програм, зааварчилгаа, гарын авлага бүгд дагалддаг. Автомашины ямар эд ангийг задалж угсрах болон засварлахад аль багажийг хэрхэн ашиглахыг зориулалтын програмаас харж засварыг хийх нь Тоёотагийн нэн тэргүүний шаардлага билээ.

sst3

Тоёотагийн дилер бус засварын газар нь зориулалтын багажгүйгээр засварыг хийж гүйцэтгэх нь тухайн эд ангийг эвдлэх, боолтын толгой, мөр, зам зэргийг гэмтээх, тохирсон засварыг зөв хийхгүй байх зэрэг олон сөрөг нөлөөг автомашинд үүсгэнэ. Хэдийгээр Тоёотагийн засварын тусгай багаж хэрэгслийг зах зээл дээрээс олж авсан ч гэсэн хэрхэн ашиглах талаар мэдээлэл байхгүй тохиолдолд нарийн зааварчилгааг авч чадахгүй тул аль багажийг аль машинд хэрхэн хэрэглэх нь ойлгомжгүй хэвээр байна гэсэн үг.

Тоёотагийн автомашиныг хэрхэн засварлах, тусгай багаж хэрэгслийг хэрхэн ашиглах програм нь Technical Service Information буюу Техникийн үйлчилгээний мэдээлэл хэмээх Тоёотагийн бүх автомашинд зориулагдсан тусгай програм юм. Тус програмд автомашинд тулгарах бүхий л төрлийн гэмтлийн тухай, тухайн гэмтлийг засварлах дараалал болон дараалал тус бүр дээр хэдэн номерын багажийг хэрхэн ашиглах тухай заавар, зураг нь багтсан байдаг.

Тоёотагийн засварын тусгай багажаар засвар үйлчилгээ явуулснаар нэн тэргүүнд баталгаатай чанартай засварыг гүйцэтгэх ба үйлчлүүлэгчийн цаг хугацааг хэмнэж, автомашины эд ангийг гэмтээж сэвтээхээс бүрэн хамгаалж чадна.

Тоёотагийн автомашины know-how болох машин үйлдвэрлэлийн арга барил нь өдрөөс өдөрт хөгжихийн хэрээр засварын тусгай багажны нэр төрөл ч гэсэн улам хөгжсөөр байна. Энэхүү тусгай багажийг Тоёота зөвхөн өөрсдөө үйлдвэрлэж, зөвхөн өөрсдийн дилер, засварын төвүүддээ сэлбэг захиалгын адил захиалгаар нийлүүлдэг юм.

Мөнххада компанийн хувьд 300 гаран засварын тусгай багажийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Энэ нь Монголдоо төдийгүй дэлхийд томдоо тооцогдох тусгай багаж хэрэгслийн нөөцтэй гэсэн үг юм.

Мөнххада компани 2016 онд анх засвар үйлчилгээний эрхээ авахдаа Тоёотагийн мэргэжлийн зааварлагч багш Эрик Хэндриксоны тусламжтайгаар Тоёотагийн засварын тусгай багаж хэрэгслийг хэрхэн ашиглах болон засвар үйлчилгээг хэрхэн хийж гүйцэтгэх, мэргэжлийн TSI /Technical Service Information/ программыг ашиглах талаар бүрэн сургалтанд хамрагдаж Toyota technician /Тоёотагийн мэргэшсэн механик/-ийн сертификатыг Засвар үйлчилгээний албаны нийт механикууд авснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Засвар үйлчилгээ үзүүлэхийн тулд дан ганц чадварлаг хүний нөөц хангалтгүй бөгөөд тусгай багаж хэрэгслийг хүний ур чадвартай хосолсноор чанартай засвар үйлчилгээг үзүүлдэг.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977