Стандарт бус их бие будгийн засварын хор уршиг

Өнөөдөр та бүхэнд цаг хугацаа, мөнгө санхүүгээ эрсдэл оруулахаас сэргийлж технологийн бус аргаар их бие будгийн засвар хийлгүүлснээс гаргах хор уршгийн талаар нийтэлж хүргэж байна.

Кузов засварын ажил гэдэг бол цаг хугацаа багагүй шаарддаг мөн засаж буй засварчнаас их хэмжээний ур чадвар шаарддаг ажил юм. Та автомашинаа их бие будгийн засварт өгөх хэрэгцээ гарсан үед чанар муутай засварын төвийг хялбархан аргаар таних аргыг зааж өгье.

Та дараах зүйлүүдийг харьцуулж үзэхэд л эцсийн үр дүнд засварын чанар ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой болох юм.

Үүнд:

  1. Хямд үнийн саналтай байх!

    /Ажилтны ур чадвар хангалтгүй, хамгийн хямдхан бараа материалыг ашиглаж байгаа/.

  2. Засварын хугацаа маш богино байх!

    /Технологи барьж ажилладаг чанартай кузов засварт хөнгөн гэмтэлтэй урд гүперийн дундаж засвар 5 хоног байдаг/.

  3. Ажиллах орчин цэвэрхэн биш, зогсоолын тоо хүрэлцээгүй байх!

    /Кузов засварын ажлын чанарыг тодорхойлдог чухал үзүүлэлт бол тухайн засварын төвд хангалттай багаж, ажиллах орчин байна уу гэдэг юм, Тоос шороотой газар будгийн ажил хийгдсэн бол тоосыг арилгахын тулд будсан лакийг зүлгүүрдэж арилгадаг. Зүлгүүр хийлгэсэн лак мэдээж нимгэрнэ, байх ёстой зузаанын хэмжээндээ хүрэхгүй болно гэсэн үг юм/.

Дээрх 3 үзүүлэлтийг засуулах гэж байгаа засварын төвөөсөө асууж эргэцүүлэн бодож үзэж болох юм.

 Нэгэнт хийгдсэн чанаргүй их бие засварын ажил нь дараах сөрөг үр дагаврыг бий болгодог.

Үүнд:

  1. Будаг бүрсийж ширгэх /Будсан гадаргуу 1,2 сарын дараа гялтгар чанараа алдаж мат өнгөтэй мэт болох/.

  2. Замаска, будаг ховхорч унах /Хатаалт, хольцын харьцаа буруу хийгдсэнээс болж барьцалдах чадвар муудаж их биеэс будаг, замаска ховхорч унадаг/.

  3. Деталь эд ангийн зай завсар таарахгүй байх /Задлаад угсрах, зориулалтын бус наалт хийж хэмжээ алдах гэх мэтээр засварын ажил хийгээд буцааж угсрах явцад зай таарахгүй байх/.

  4. Будсан деталийн өнгө алаглах /Битүүмж муутай орчинд будаг хийх үед агаарын урсгалын хүч тогтворгүй байх үед болон гэрэлтүүлэг муутай, стандарт будгийн буу байхгүй мөн ажилчны ур чадвар хүрэхгүй үед өнгө алагладаг/.

Гэсэн засварын алдаанууд гардаг ба эдгээр алдаанууд нь заавал дахин засвар хийгдэж байж засагддаг учир та дээрх 3 үзүүлэлтүүдийг эргэцүүлэн бодолцож өөрийн хөрөнгийг найдвартай засварын төвөөр засуулж байхыг анхааруулж байна.

Уншигч таны алтан шар зам өлзийтэй байг гэсэн ерөөлөөр ээлжит нийтлэлээ төгсгөе.

Анхаарал тавьсан уншигч танд баярлалаа.

Уншигч таны алтан шар зам өлзийтэй байг гэсэн ерөөлөөр ээлжит нийтлэлээ төгсгөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977