Сноркел хоолой ямар үүрэгтэй, хэзээ хэрэглэх вэ? Онцлог, хэрэглээ, анхаарах зүйл

1980-аад оны эхээр Safari Snorkel нь 4х4 автомашины хөдөлгүүрийг холын аялал, бартаат замаар явах үеэр тоос, усны аюулаас хамгаалах зорилгоор бүтээгдсэн. Энэ ч маргаангүй оновчтой шийдэл байсан бөгөөд Австраличуудын итгэлийг олсон оффроуд тоноглол билээ.

Safari агаарын хоолой нь бартаат замаар автомашин жолоодож байх үед таны хөдөлгүүрийг тоос уснаас хамгаалахын тулд safari агаарын хоолойг хэрэглэдэг. Энэ нь агаарын холхивчийг үргэлж цэвэрхэн хуурай байлгадаг. Хөдөлгүүрт очих агаарын харьцангуй доор байрлалаас авах цэгийг өөрчилж  өндөр цэгээс цэвэр болон хүйтэн агаар авдаг.

Өндөр стандартын дагуу сайн чанарын полиэтилен материалаар хийгдсэн, чанартай резинээр холбогдон угсрагдана. Нэмж хэлэхэд сноркел гүнзгий гол гатлах, шороо тоостой харгуй, элсэн цөлд хөдөлгүүр дээд цэгт хүртлээ ажиллах үед сэрүүн цэвэр агаараар хангаж өгөх үүрэгтэй. Сноркелийн толгой хэсэг болох Charge Air Ram нь ирж байгаа агаарын урсгалаас борооны дуслуудыг зайлуулж хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааг хангана. Мөн түүнийг салхины чиглэлээс хамаарч эргүүлж болох бөгөөд хүйтэн сэрүүн цагт цас орж буй үед ч түүний нөлөөллөөс хамгаалж чадна.

Одоо оффроуд тоноглол үйлдвэрлэгчид бүх төрлийн 4х4 автомашинд зориулан сноркел үйлдвэрлэдэг. Харин Toyota Land Cruiser 200 GX ба 70 серийн Land Cruiser–ууд үйлдвэрээсээ стандартаар сноркелтэй ирдэг.

Тиймээс зориулалтын суулгалт хийдэг сноркел хоолойг сонгон авах нь цаг хугацаа, мөнгө санхүүд тань тустай юм.

 

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250