ПИЛАНЗ ӨНГӨЛГӨӨ

Тоормосны наклад нь пиланзны хоёр талд байрлаж жолооч тоормослоход наклад пиланз руу шахагдаж автомашиныг хурдыг сааруулах улмаар зогсоох үүрэгтэй. 

Автомашины ашиглалтын явцад пиланз элэгдэж тоормосны системээс хэвийн бус дуу чимээ болон чичиргээ үүсч эхэлдэг. Хэвийн бус элэгдлээс үүсч буй энэхүү дуу чимээ болон чичиргээг арилгаж тоормосны системийн ажиллагаа болон накладны насжилтыг сунгахын тулд пиланз буюу тоормосны дискийг өнгөлөх шаардлага үүсдэг. 

Пиланз өнгөлөх шаардлага үүссэн тохиолдолд илрэх шинж тэмдэг:

  • Тоормослох үед жолооны хүрдэнд чичиргээ мэдрэгдэх

  • Тоормосны педал дээр чичиргээ мэдрэгдэх

  • Тоормослоход хэвийн бус дуу гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

Пиланз өнгөлөх гэдэг нь пиланз дээр ашиглалтын явцад үүссэн хэвийн бус элэгдлийг зориулалтын төхөөрөмж ашиглан ажлын гадаргууг жигд болгохыг хэлнэ.

Пиланз өнгөлөхийн ач тус?

  • Пиланз болон накладны эдэлгээний хугацаа уртасна

  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй

  • Бусад эд ангиудад үзүүлэх сөрөг нөлөө багасна

  • Хамгийн чухал нь өнгөлгөө хийснээр тоормосны ажиллагаа хэвийн болж учирч болзошгүй аюулаас сэргийлнэ.

Пиланзыг өнгөлөхдөө эхлээд тухайн пиланзны нимгэн зузааныг шалгаж зохих төвшнөөс нимгэрсэн бол, пиланзанд үүссэн ховил хэтэрхий гүн бол эсвэл хагарч гэмтсэн бол пиланзыг өнгөлөхгүйгээр солихыг зөвлөж байна.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 18:0009:00 - 18:0009:00 - 18:00
Амралтын өдөр09:00 - 18:0009:00 - 18:0009:00 - 18:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977