НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР:

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үйлчлүүлэгчийн автомашинд шаардлагатай кузов засварыг тогтоосон технологи стандарт журмын дагуу чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллана.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Мэргэжил  Автын чиглэлээр их дээд сургууль төгссөн
ТуршлагаАвтомашины кузов засвар хийж байсан ажлын туршлагатай Автомашины үйлчилгээ, сэлбэгийн талаар мэдлэгтэй
Ур чадварОффисын програм дээр ажиллах чадвартай
Бусад шаардлагаНягт нямбай Хариуцлагатай Үнэнч шударга Багаар ажиллах чадвартай

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Тоёота брэндийн мөн чанар, стандарт шаардлагад суралцан, Тоёотагийн автомашиныг үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн худалдан авахад нь зөвлөх, шаардлагатай мэдээллээр хангах болон автомашин борлуулах ажлыг бие даан мэргэжлийн төвшинд гүйцэтгэж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг ханган ажиллана.

Гүйцэтгэх үүрэг

  1. Худалдан авагчдын бүртгэл мэдээллийг нэгтгэн, судалгаа, төлөвлөгөө гаргах
  2. Байгууллагын борлуулалт хийх, тендерийн материал бэлтгэх, хамтран ажилладаг байгууллагуудыг шинэ мэдээ мэдээллээр хангах,
  3. Худалдан авагчийг тосч хүлээн авч, тэдний хүсэл сонирхолд нийцэх автомашин санал болгох,
  4. Автомашины үзэсгэлэнгийн танхимын эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлыг хангах,
  5. Авто машины худалдан авахтай холбоотой гэрээ байгуулах, гэрээний заалт нэг бүрийг үйлчлүүлэгчид танилцуулах,
  6. Худалдан авагчийн санал хүсэлтийг хүлээн авч эргэн холбогдох,
  7. Үйлчлүүлэгч бүртэй эргэх холбоо тогтоон, цаашдын хамтын ажиллагааг бататгах,
  8. Борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ бэлтгэж удирдлагыг мэдээллээр хангах.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

Ажлын нөхцөл: Тохь тухтай орчин, ажлын хувцас, ажлын өрөө болон бусад ажиллах нөхцөл бүрэн хангагдсан. Даатгалын компанид ажилтнуудаа мэргэжлийн хариуцлагын болон үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулдаг.

Цалин хөлс: Ажлын гүйцэтгэлийн үр дүнд суурилсан уян хатан цалингийн системтэй ба ажилтны ур чадварт нийцүүлэн өсөх шатлал бүхий цалингийн сүлжээтэй.

Урамшуулал: Борлуулалт бүрээс өндөр урамшуулал хүртэхээс гадна борлуулалтын чанар, үйлчилгээ бүрт нэмэлт урамшуулал олгоно. Урамшууллын нийт хэмжээнд дээд хязгаар тогтоодоггүй.

Хангамж: Өдөр оройн нэг, хоёрдугаар хоол, унааны хөнгөлөлт, гар утасны хөнгөлөлт олгодог.

 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

МэргэжилИх дээд сургууль төгссөн.
ТуршлагаХудалдаа, үйлчилгээ, бизнесийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, автомашины борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар

Борлуулалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах тал дээр чадвартай,

Хурдтай, түргэн шуурхай ажиллах чадвартай

Харилцааны өндөр соёлтой,

Багаар ажиллах өндөр чадвартай,

Хариуцлагатай

Англи хэлний харилцааны төвшний мэдлэгтэй,

Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн,

Бусад шаардлагаҮнэнч шударга, эмх цэгцтэй, ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх, ажилд хариуцлагатай зөв хандлагатай байх.

Шаардлага:
• Харилцааны өндөр соёлтой
• Багаар ажиллах чадвартай
• Хариуцлагатай
• Англи хэлний харилцааны түвшний мэдлэгтэй,
• Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
• Хүйс харгалзахгүй, 30-35 настай байх

Анкет илгээх

  • Biznetwork вебхуудсаар анкетаа энд дарж илгээх боломжтой.
  • Вебхуудсаар анкетаа энд дарж илгээх боломжтой.
  • hr@munkhada.com имейл хаягт анкетаа илгээх боломжтой.
  • Мөнххада Тоёота үзэсгэлэнгийн танхимд өөрийн биеэр ирж анкет бөглөх боломжтой

ХОЛБОО БАРИХ

Хаяг:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам-901, Хүннү молл-оос Яармаг явах зам дагуу, Мөнххада Тоёота Төв.
Утас:

7595-4444

9100-2589

 

Компанийн тухай мэдээлэл авах  суваг:

http://www.munkhada.com/

https://www.facebook.com/toyota.mongolia.munkhada/

Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 20:0009:00 - 18:0009:00 - 18:00
Амралтын өдөр09:00 - 20:0009:00 - 18:0009:00 - 18:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977