АВТОМАШИНЫ РАМЫГ 1ММ-Н НАРИЙВЧЛАЛТАЙГААР ЗАСАХ

Монголд нийтлэг ажиглагддаг үзэгдэл бол автомашины рамны гажааг гаргахдаа ямар ч хэмжилт хийлгүйгээр зориулалтын бусаар баганаас гинжлэн татах, шалнаас татах зэргээр зөвхөн өнгөн хэсэг буюу нүдэн баримжаагаар засаж буй явдал юм. Энэ асуудлыг Global Jig хэмээх Итали улсад үйлдвэрлэгдсэн рамны гажаа гаргагч төхөөрөмжөөр шийдвэрлэх боломжтой болсон бөгөөд олон улсад хэрэглэгдэж буй шилдэг тоног төхөөрөмжүүдийн нэг юм. Автомашины рамны гажааг Global Jig төхөөрөмж ашиглан гаргах нь дараах давуу талуудыг олгодог.

Global Jig
Итали улсад үйлдвэрлэгдсэн рамны гажаа гаргагч төхөөрөмжөөр шийдвэрлэх боломжтой
Global Jig
Итали улсад үйлдвэрлэгдсэн рамны гажаа гаргагч төхөөрөмжөөр шийдвэрлэх боломжтой
Global Jig
Итали улсад үйлдвэрлэгдсэн рамны гажаа гаргагч төхөөрөмжөөр шийдвэрлэх боломжтой
  • 1мм-н нарийвчлалтайгаар хэмжилт хийх

    Автомашины үйлдвэрлэгчээс автомашины марк тус бүрийн рам, их биеийн үндсэн хэмжээсүүдийг тогтоож өгсөн байдаг ба тэр стандарт хэмжээстэй харьцуулж их биеийн тохиргоо, рамны гажааг урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээсээр мм-н нарийвчлалтайгаар хэмжиж засварладаг.

  • Алдаа мадаггүй засварлах

    Байшинд суурийн ажил хамгийн чухал байдгийн адил автомашины засварт ч ялгаагүй их биеийн тохиргоог хийх үед их биеийн дээд хэсгээс доод хэсэг нь илүү аюулгүй байх шаардлагатай. Иймд их биеийн тохиргоо ба тэнхлэг тохиргоог зөв хийх нь маш чухал. Global Jig нь жолоодлогын функцтэй холбоотой хэсгүүдийг “хэмжих, засах, бэхлэх” зарчмаар ажилладаг.

  • Богино хугацаанд засварлах
    Шалтгааныг зөв оношилж түүнд тохирсон засах аргаар ажиллаж богино хугацаанд Global Jig-г ашиглаж засварлах боломжтой.

  • Өнцөг ч үлдээлгүй хэмжих 

    Ихэнх автомашины явах ангийн хэсэг өнцөгтэй байдаг. Ердийн хэмжих багаж ба лазер гэрлээр хийх хэмжилтээр тодорхой мэдэгдэхгүй. Global Jig-р зурагт харуулсан шиг хэсэгт өнцөг хэмжигч ашиглаж засаад явах боломжтой.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977