Мөнххада компанийн их бие, будгийн товч танилцуулга

Мөнххада компанийн их бие, будгийн засварын төв нь олон улсын шаардлагыг хангасан, тусгайлан тохижуулсан 894м2 талбайд нэг дор 8 автомашин хүлээн авч засаж, будах үйлчилгээг үзүүлж байна.

Манай компани нь будгийн зориулалтын  камертаа агааржуулалт, битүүмжлэл, салхивч, өөртөө хатаах ба түлшээр халах систем, гэрэлтүүлгийн системийг иж бүрэн шийдсэнээр автомашинд шороо тоос наалдахгүй, технологийн дагуу нэгэн жигд, зөв будах нөхцлийг бүрдүүлсэн.

content3 (2)

Түүнчлэн Италийн автомашины рамны гажаа гаргагч GLOBAL JIG төхөөрөмж, SCANGRIP брэндийн будгийн өнгө ялгагч гэрэл, Японы Hirane үйлдвэрийн гагнуурын машин, STRAIGHT брэндийн хуванцар деталь наагч багаж, Тоёотагийн үйлдвэрт ашиглагддаг NAX брэндийн будаг болон бусад бүх шаардлагатай бараа материалыг Япон улсаас оруулж ирж үйл ажиллагаандаа ашигладаг. Мөн Япон, Солонгос улсуудад их бие, будгийн засвараар мэргэшсэн чадварлаг засварчид маань өөрсдийн технологийн ур чадвар ба тусгай багажуудыг ашиглан Тоёотагийн үйлдвэрлэгчээс өгсөн зөвлөмж, стандарт цагийн дагуу автомашиныг засаж амласан хугацаандаа, өндөр чанартайгаар үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхийг зорьж ажилладаг.

 
 
 

Автомашин нь бидний ажил, амьдралын хэмнэлд чухал орон зайг эзлэх болсон өнөө цагт бидний нэрлэж заншсанаар автомашины тань кузов засвартай холбоотой аливаа асуудал тулгарвал манай засварын төвөөр зочлон илүү чанартай үйлчилгээг мэдрээрэй.

 

Бидний алсын хараа бол таны автомашиныг үйлдвэрээс гарсан цоо шинэ автомашин мэт болгох засвар үйлчилгээг хийж танд хүлээлгэн өгөх явдал юм.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977