Монголын кузов засварын зах зээлийн тухай сонирхуулахад

Монголын кузов засварын зах зээлийн тухай сонирхуулахад

Монгол улсад нийт 847,414 ширхэг автомашин байгаа ба үүний 59% буюу 496,720 ширхэг автомашин нь улсын минь нийслэл Улаанбаатар хотод өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байна. Авто замын хөгжил маань тээврийн хэрэгслийн хөгжлөө дагаж хөгжихгүй байгаа нь осол, аваарын гол шалтгаан нь болж байгаа нь харамсалтай. Албан бус мэдээллээр Монгол улсад нийт кузов засварын үйл ажиллагаа явуулж байгаа 450 орчим засварын төв байна. Үүнээс яг чанартайгаар үйлчлүүлэгчийн хүссэн үйлчилгээ үзүүлж байгаа нь даанч бага. Вьетнам засвар 2015 онд Монгол улсад нийт 380 орчим байсан бол 2018 оны сүүлээр 210 орчим болтлоо буурсан байна. Энэ засварын төвийн тоо багассан гол шалтгаан нь үйлчлүүлэгчид засварын талаар мэдлэгтэй болж байгаа ба чанартай үйлчилгээг эрхэмлэдэг болсонтой шууд холбоотой юм.

  • Тээврийн хэрэгсэл гэдэг бол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой техник учир засуулах шаардлага гарсан үед хамгийн түрүүнд гадаад өнгө үзэмж, гоо зүй гэхээсээ илүү дотоод засварын чанарт анхаарлаа хандуулах нь зүйлтэй юм. Жишээ нь бидний нэрлэж сурснаар “би чадначууд” болон Вьетнам засварын төв нь аюулгүй байдлын хамгийн чухал хэсэг болох жааз, багана, арамны гажааг зориулалтын бус багаж ашиглаж нүдэн баримжаагаар  байшингийн багана, шалнаас татаж гаргаж байгаа нь нууц биш юм. Уг нь дотор гэмтэл болох арам, жааз, баганын гажааны сэв гаргах хэсэг нь кузов засварын хамгийн чухал ажлын үе шат ба тухайн автомашины үйлдвэрлэгчээс өгсөн хэмжилтийн датаг ашиглаж мм-н зөрөөгүй засварлаж үндсэн хэлбэрт нь оруулдаг чухал ажиллагаа юм. Буруу арга барилаар зассан автомашиныг үйлчлүүлэгч засварын дараа хүлээн авч хайртай хүмүүсээ суулгаад замын хөдөлгөөнд орно шүү дээ.

  • Тоёотагийн албан ёсны диллер Мөнххада засварын төв нь Итали улсад үйлдвэрлэсэн Global Jig  system-ээр автомашины гажааг үйлдвэрлэгчээс өгсөн датанд  үндэслэн хэмжилт хийж, гажаа гаргах ажлыг мм-н зөрүүгүй чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Хямд үнэ амласан зүйл бүхний ард хямдхан чанар явж байдаг гэсэн логикийг үйлчлүүлэгч та нар минь санаж байх хэрэгтэй болов уу, Хайртай бүхнийхээ төлөө хамгийн зөв сонголтыг хийцгээе! Гэсэн уриагаар энэ удаагийн нийтлэлээ дуусгая.

Үйлчлүүлэгч таны алтан шар зам өлзийтэй байх болтугай!

Кузов засварын талаар 7595-4444,  9915-3760 утсаар лавлана уу.

Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977