Кузов засварын үнийг

Эрхэм уншигч танд баяр наадам тохиож байгаа энэ өдрийн мэндийг хүргэе!

Кузов засварын үнийн саналыг яаж гаргадаг талаар манай зарим үйлчлүүлэгчид асууж, сонирхдог учир үйлчлүүлэгчиддээ зориулж үнийн санал хэрхэн бий болдог талаар мэдээллийг бэлтгэн нийтэлж байна.

Тоёота компаниас автомашин бүрд  тогтоож өгсөн үнийн санал гаргах тусгай гарын авлага ашиглаж тусгай сургалтад сууж бэлтгэгдсэн мэргэжилтэн оношлогоо хийж сэв гэмтлийг хэмжиж тухайн автомашинд тохирсон үнийн саналыг гарган өгдөг байгаа. Жишээ нь LX570, TLC200, Prado150, Camry, Hiace гэх мэтчилэн машин бүрд өөр өөрт нь зориулж гаргасан гарын авлага байдаг гэсэн үг. Тухайн автомашины гарын авлага нь үндсэн 3 цагаас бүрддэг. Үүнд

1. Задалж угсрах ажлын цаг

2. Сэв засварлах ажлын цаг

3. Будах ажлын цаг гэсэн 3 цагт хуваагддаг байна. Энэ 3 цаг дээр засварт ашиглагдах бараа материалын үнэ нэмэгдэж ороод нэг цогц үнийн санал болж байгаа юм. Үүнийг диаграмм хэлбэрт оруулж харах юм бол:

Шинэ деталийн хувьд үйлдвэрийн шинэ будаггүй деталийг тухайн автомашины өнгийн кодоор гаргаж будаж угсардаг учир засварлах цаг байдаггүй.

Засварлах деталь нь гэмтлийг засварлаж байгаа учир засварлах цаг орж ирж байна. Тухай нь засварлах цаг нь дотроо мөн гэмтлийн хэмжээнээс хамаарч 3 задардаг ба бага сэвтэй бол хөнгөн их сэвтэй бол хүнд гэсэн ангилалд орж засварлах цаг нь нэмэгддэг.

Эрхэм үйлчлүүлэгч танд Мөнххада ХХК-ийн тусгай сургалтад хамрагдсан үнэлгээний мэргэжилтэн  Японы  төв тоёотагаас баталж өгсөн үнэлгээний гарын авлагыг ашиглаж үнийн санал гаргаж өгдөг ба тус үнийн санал нь тухайн автомашины модель, оноос хамаарч хамгийн тохирсон цагуудын нийлбэрээс бүрдэж гардаг байна.

Та бүхний алтан шар зам өлзийнтэй сайн байх болтугай! гэсэн ерөөлөөр энэ удаагийн нийтлэлээ дуусгаж байна.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977