Зориулалтын машинаа будуулахын давуу тал

Автомашины будгийн ажлыг түүний зориулалтын камерт хийгээгүйгээс үүдэх сөрөг үр дагаврууд гардаг бөгөөд тэдгээрээс дурдвал:

  1. Битүүмж хангалтгүй орчинд будгийн ажил хийхэд гардаг алдаанууд:

  • Үйлдвэрийн мэт (будгийн тунараа) өнгө үзэмжтэй болохгүй

  • Тоос шороо ихээр унана

  1. Хатаалга муутай орчинд будгийн ажил хийхэд гардаг алдаанууд;

  • Будгийн чийг бүрэн гадагшлахгүй

  • Температурыг тогтмол түвшинд хянахад хүндрэлтэй

  • Деталийн бүх хэсэгт хаталт жигд явагдахгүй

  1. Гэрэлтүүлэг муутай орчинд будгийн ажил хийхэд гардаг алдаанууд;

  • Будгийн өнгө бүрэн ялгарч харагдахгүй

  • Үндсэн өнгө бүрэн гарч шүршигдэхгүй

  • Будах талбайн нугалаа гэх мэт нарийн хэсгүүдэд будаг хангалттай очихгүй

  • Будаг хийж байгаа орчинд тоос шороо байгаа эсэх нь нүдэнд харагдахгүй

  1. Зориулалтын агааржуулалтын системгүй орчинд будаг хийхэд гардаг алдаанууд;

  • Будаг шүрших үед тодорхой хэмжээний будгийн тоос агаарт үүсдэг. Энэ үүссэн тооснууд гадагшилж чадахгүй буцаж будаж буй талбайд унаж өнгөнд нөлөөлдөг

  • Будаж буй автомашины будах ёсгүй байсан хэсэгт будаг очиж наалддаг

  • Будганд орж байгаа машны хажууд байгаа үйлчлүүлэгчийн машинд будаг очиж наалддаг.

Эдгээр муу үр дагаврууд нь тухайн автомашины засварын чанарт шууд нөлөөлдөг бөгөөд үйлчлүүлэгч таны хүссэн хүлээлтэд хүрэхгүйн улмаас дахин засуулах хэрэгцээ, шаардлагыг үүсгэдэг. Дахин засварын ажил хийлгэхэд мэдээж таны цаг хугацаа, санхүүгийн хувьд хүндрэл учруулах нь дамжиггүй юм. Тиймээс засварын төв сонгохдоо хариуцлагатай, найдвартай газрыг сонгон үйлчилгээ авах нь чухал. 

Мөнххада компанийн их бие болон будгийн засварын төв нь Тоёота Мотор корпорацийн стандартыг хангасан будгийн зориулалтын камерт автомашин хүлээн авч засаж будах үйлчилгээ үзүүлж байна. Манай зориулалтын будгийн камер нь

  • Агаарт дэгдэж буй тоос шороог орчноос шууд цэвэрлэхийн тулд шалнаас сорох системээр шийдсэн,

  • Будгийн камерийн хананд тусгай бодисоор түрхлэг хийсэн нь мөн агаар дахь шороо тоосыг татаж цэвэрлэж өгдөг,

  • Зөвхөн өнгө гаргах, будаг тестлэхэд зориулсан зориулалтын филтер бүхий камертай,

  • Битүүмж сайтай тул гаднаас бохир агаар нэвтрүүлэхгүй,

  • Вакум орчин үүсгэсэн хатаалгын системтэй тул машины деталийн хэсэг тус бүрт очих температурыг тогтмол хянаж жигд хатаах боломжтой

  • Будгийн камерын голд жижиг өргөгчийг суурилуулан өгсөн бөгөөд машины доод хэсгийн деталь гэх мэт энгийн байрлалд будахад хэцүү хэсгийг дутуу будах зэргээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой.

Уншигч таны алтан зам өлзийтэй байг !

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977