Тоёота Мөнххада төв

Тоёотагийн албан ёсны Мөнххада ХХК-н засвар үйлчилгээний төвөөр хэрхэн үйлчлүүлэх вэ?

Алхам-1

Засвар үйлчилгээнд  автомашинаа хамруулах хэсэг 

Засвар үйлчилгээнд хамрагдахдаа SERVICE гэсэн хаягны доор байрлах 2 хаалгаруу автомашинаа дараалалд оруулан байрлуулна.

Алхам-2

Засвар үйлчилгээний угтах хэсэг

Автомашинаа дарааллын дагуу талбайд байршуулан шилэн хаалгаар нэвтрэн үйлчилгээний зөвлөхтэй уулзана.

Алхам-3

Хаалга нээх

Хаалгаар орохдоо зурган дээр харагдах товчлуур дээр дарж хаалгыг нээнэ.

Алхам-4

Засвар үйлчилгээний угтах хэсэг

Автомашинаа байршуулсны дараагаар үйлчилгээний зөвлөхөд хандан ямар засвар үйлчилгээ, оношилогоо хийлгэх хүсэлтэй талаар зөвлөлдөн бүртгэл хийлгэнэ.

Алхам-5

Засвар үйлчилгээний заaл

Бүртгэл хийгдсэний дараа үйлчилгээний зөвлөх автомашинд хийх үйлчилгээ, шаардагдах сэлбэг болон төлбөрийг мөн засварын үргэлжлэх хугацааг танилцуулж гарын үсгээр баталгаажуулна. Үйлчилгээний зөвлөх автомашиныг тойрон шалгасны дараа таны автомашиныг үйлчилгээнд оруулах болно.

Алхам-6

 Хүлээлгийн танхим

Автомашинаа засвар, үйлчилгээнд хамруулж байх хугацаанд та 2 давхарт байрлах хүлээлгийн танхимд тухлан үнэгүй интернет ашиглах, зурагт үзэх, оригинал, дуураймал сэлбэгийн үзэсгэлэнтэй танилцах, механик инженерүүдийн мэдээлэлтэй танилцах, хүүхдээ хүүхдийн буланд тоглуулах, найз нөхдөөрөө хөзөр, даам, шатар тоглох боломжтойгоос гадна та кофе шоп -с  халуун кофе, хоол худалдан авах боломжтой.

Алхам-7

Касс – Тооцоо хийх хэсэг

Засвар үйлчилгээ дууссаны дараагаар үйлчилгээний зөвлөх танд хийгдсэн үйлчилгээг тайлбарлан сольсон сэлбэгийг үзүүлнэ. Та тооцооны хуудасны дагуу төлбөрийг касс дээр төлж автомашинаа хүлээн авна.

Автомашин борлуулалт: 7595-3333

Засвар үйлчилгээ, сэлбэг: 7595-4444

Кузов засвар: 9915-3760

Авто угаалга: 7595-9977

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977