гэж юу вэ?

Автомашины будгийн ажил гэдэг нь зөвхөн будаг шүрших тухай  бус түүнээс илүү өргөн утга агуулгатай ажил байдаг. Товчхондоо бол хэлбэрээ алдаж гажсан их биеийн сэвийг алхны ажил хийж зассаны дараа эргэн тойрны деталиудын өнгөтэй тааруулж будаагүй мэт болтол нь  будаж буй үйл явц юм. Цаг хугацаа өнгөрөх тусам автомашины будаг хуучирч муудах учраас жишээлбэл зөвхөн хаалгыг шинээр солиход бусад деталиудын өнгө гологдож баланс алдагдана. Тэрхүү балансыг тэнцвэржүүлж натурал мэт харагдуулах нь чухал юм.

Цагаан өнгөний тухайд л авч үзэхэд pure white, super white, smash white, white pearl гэх мэт бүтэц ба орц найрлага, харагдацаараа ялгаатай олон янзын цагаан өнгө бий. Цаашлаад будсаны дараа эгц урдаас, хажуу талаас гэх мэтээр харах өнцгөөсөө хамааран цагаан биш ч харагдаж болно. Цагаан өнгө гэхэд л ийм олон янз төрөл байдаг гэж та төсөөлөө ч үгүй биз? Эдгээр бүх өнгөний төрөл, аливаа гэрлийн тусгалд харагдах байдлыг мэдэрч үйлчлүүлэгчийн машины үндсэн өнгөтэй тааруулж гаргах нь өөрөө маш нарийн мэдрэмж шаардсан ажил байдаг.  

Металиудын ихэнх нь хүчилтөрөгчийн нөлөөгөөр зэврэх шинж чанартай байдаг. Ялангуяа төмөр бол гадна талаасаа эхлээд дотор тал руугаа хүртэл зэвд идэгдэх шинж чанартай учраас будгийн ажил нь зөвхөн гадна өнгө үзэмж бус автомашины урт удаан эдэлгээнд чухал нөлөөтэй юм. 

Будгийн өмнөх суурь ажил

Алхны ажлын дараа гарч ирсэн бага хэмжээний хотгор, гүдгэрүүдийг засах зорилгоор замаска тавьж зүлгэж зэврэлтээс хамгаалах арга хэмжээ авч ус чийгэнд тэсвэртэй байх чанарыг нэмэгдүүлэхийн тулд тусгай суурь будаг шүрших зэрэг ажлууд хамаарна.

Будаг шүрших үе шат

өнгийг зөв гаргаж, тааруулж будах процессын тухай юм. Энэ үе шатанд нарны гэрэл ба зориулалтын гэрлийн тусгалд тал бүрээс нь өнгийг ойлгож харах, өнгө таарахгүй бол орцын хэмжээг зохист хэмжээнд хүртэл өөрчилж найруулах үйлдлийг давтан хийнэ.

Ингэснээр автомашины өөрийнх нь өнгөнд таарч очтол өнгийг гаргасны эцэст шүршиж буддаг.

Өнгөлгөөний ажлын үе шат

2-р үе шатанд шүршсэн будгийн гадаргууд очиж наалдсан тоос, хог, шороог нэгд нэгэнгүй арилгаж, толийтол нь өнгөлснөөр будгийн ажил дуусгавар болдог.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977