БИДНИЙ ТУХАЙ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Мөнххада ХХК 2011 онд үүсгэн байгуулагдаж 2013 онд Тоёота Мотор Корпорацийн автомашиныг Монгол улсад худалдаалах албан ёсны эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Манай компани нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн компанийн байран дээрээ Тоёотагийн шинэ автомашины худалдаа, Тоёотагийн мэргэшсэн засварчдаас бүрдсэн засвар үйлчилгээ, Япон улсын Тоёотагийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж буй оригинал сэлбэгийн худалдаа, Кузов засварын үйлчилгээ зэргийг нэг цэгээс үйлчлүүлэгчдийн гар дээр цогцоор нь хүргэж одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Бид монголчуудын дунд чанар эдэлгээгээрээ шалгарсан Япон улсын нэрийн хуудас болох Тоёота брэндийн Land cruiser 200, Land cruiser 76, 78, 79, Rav4, Hiace, Prado, Alphard, Prius, Camry гэсэн 10 төрлийн автомашиныг Монгол орны эрс тэс уур амьсгал, замын нөхцөл, шатахуун түлшний стандартад нийцсэн 3 жил буюу 100.000 км-н үйлдвэрийн баталгаат засвар, 30.000 км 7 удаагийн үнэгүй урсгал үйлчилгээний нөхцөлтэйгөөр хэрэглэгчдийн гарт үйлдвэрээс нь шууд хүргэдэг. Үүгээр ч зогсохгүй Монгол дахь хамгийн бага хүүтэй автомашины зээлээр эдгээр автомашинуудыг худалдан авах боломжийг санал болгодог юм. Засвар үйлчилгээний хэсэг нь Япон улсын Banzai, Итали улсын Ravagloli, Герман улсын Wurth зэрэг брэндүүдийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд автомашины засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлэх боломжоор бүрэн хангагдсан. Засвар үйлчилгээг үзүүлэхдээ Тоёотагаас заасан стандартын дагуу Тоёотагийн үйлдвэрээс нийлүүлэгдсэн сэлбэг хэрэгслийг ашиглан үйлчилдэг.

Оношлогоо үйлчилгээний тухайд Тоёотагийн тусгай багаж хэрэгсэл, тусгай эрх бүхий программ хангамжийг ашиглаж байна. Кузов засварын үйлчилгээ нь нэг дор 8 автомашин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартыг хангасан Verta брэндийн 36м2 талбайтай, өөртөө хатаалгын системтэй будгийн камераар тоноглогдсоноос гадна

Япон дахь Тоёотагийн үйлдвэрүүдэд ашиглагддаг Nippon Paint брэндийн будаг, будах материалыг ашиглаж байна. Кузов засвар үйлчилгээний баг нь Солонгос болон Япон улсад мэргэжлээрээ их сургууль болон мэргэжил дээшлүүлэх сургалтад

хамрагдсан хүний нөөцөөс бүрддэг. Мөн Япон улсын Осака хотод байрлах Aston Martin, Jaguar, Tesla зэрэг брэндүүдийн албан ёсны кузов засварын үйлчилгээг үзүүлдэг B Right компаниас тогтмол сургалт зөвлөгөө авч чанар стандартаа үргэлж дээшлүүлэн ажиллаж байна. Мөнххада ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 11 тэрбум төгрөгөөс дээш татварыг улсын төсөвт бүрдүүлэн, эх орныхоо хөгжил дэвшилд хөрөнгө оруулахын сацуу Монгол улсын байгаль орчны шаардлага болон Тоёотагийн хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогыг эрхэмлэн саарал ус ашиглах технологийг автомашин угаалгын үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Бид 2018 оны 3-р сард “Тоёота Мотор Корпораци”- аас тогтоосон засвар үйлчилгээний стандарт, шаардлагыг мөрдөж бизнес төлөвлөгөөгөө ханган ажилласаны үр дүнд Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвийн эрхээ “Тоёотагийн албан ёсны дилер” болгон шат ахиулж үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэж тасралтгүй өргөжин тэлсээр байна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот-17110, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам-901, Мөнххада Тоёота төв

Утас: Автомашин борлуулалт: 75953333

Завсар үйлчилгээ, сэлбэг: 75954444

Борлуулалт Маркетинг: toyota@munkhada.com
Хүнийн нөөц: hr@munkhada.com
Маркетинг: marketing@munkhada.com

Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977