Амортизатор гэж юу вэ?

Амортизатор нь автомашины тулгуурын системийн нэг чухал эд анги бөгөөд уян нум болон пүршин дээр савлах автомашины кузовын хэлбэлзлийг тогтворжуулж автомашины дугуйг газрын гадаргуутай барьцалдуулж байдаг үүрэгтэй. Амортизатор нь автомашиныг өндөр хурдан дээр эргэх үед кузовыг найдвартай барьж хөмрөх, онхолдох аюулаас сэргийлж жолооч таны болон зорчигчдын амь насыг найдвартай хамгаалж байдаг. Мөн хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд анги юм.

Амортизаторыг ажлын элементээр нь шингэнт ба хийн гэж хоёр ангилна. Шингэнт амортизатор нь зууралдах чанар өндөртэй өтгөн тосыг ашигладаг. Хийн амортизатор нь хий ба зууралдах чанар сайтай тосыг зэрэг ашигладаг. Хий нь тостой хамт нэг баллонд орж даралтын хүчний үйлчлэлд ороход тостой холилддоггүй шинж чанарыг нь ашиглаж азотын хийг хэрэглэдэг. Ажиллах зарчим нь бүлүүрийн тусламжтайгаар шингэнийг нэг баллоноос нөгөө баллон руу нарийн сувгаар юүлэх зарчмаар ажилладаг. Ингэж нарийн сувгаар юүлэх нь их удаанаар аажим явагддаг. Энэ эсэргүүцлийг ашиглаж автомашины чичиргээ болон хэлбэлзлийг бууруулдаг байна.

Амортизаторыг ажиллагаагаар нь хоёр талын ажиллагаатай, нэг талын ажиллагаатай гэж хоёр ангилдаг.

  • Нэг талын ажиллагаатай амортизатор нь агших үедээ сул, сунаж байгаа үедээ илүү их эсэргүүцэлтэй буюу хатуу байна.

  • Хоёр талын ажиллагаатай амортизатор нь агших үедээ ч их эсэргүүцэлтэй, сунах үедээ ч их эсэргүүцэлтэй ажилладаг.

Амортизатор юунаас болж мууддаг вэ?
Амортизаторын эдэлгээний хугацаа маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг:

  • Ашиглалтын нөхцөл

  • Замын нөхцөл байдал

  • Амортизаторт нөлөөлөх сэлбэгийн байдлаас

  • Жолоодлогын ур чадвараас гэх мэт

Өвлийн улиралд хөдөлгөөн эхлэхдээ бага хурдтайгаар хэсэг хугацаанд явж амортизаторыг жигд ажлуулсанаар амортозаторын тосыг гэсгээсний дараа хурдаа авч болно. Хүйтэнд хөдөлгөөн эхлэнгүүт өндөр хурдтайгаар муу замд явахад амортизаторын эдэлгээний хугацаа богиносдог. Мөн амортизаторын хамгаалалт резин цоорох буюу урагдсанаас шороо тоос, ус орсны улмаас никель гол гэмтэх буюу зэвэрч хамгаалалтын сальник резин сэтэрч амортизатор өөрийн үүргээ гүйцэтгэхээ болино. Мөн явах ангийн сэлбэгүүд (гарны втулк, тэнцүүлэгч, түүний резин, пүрш, амортизаторын дээд тулгуур / таваг/) муудсанаас болон дууриамал сэлбэг тавьснаас болж амортизаторын эдэлгээний хугацаа богиносохоос гадна хөдөлгөөний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө. 

Амортизаторaa муутгахгүйн тулд жолооч хүн яах ёстой вэ?

  1. Тулгуурын системд ордог бусад деталуудыг солихгүй удаан явснаас амортизаторын үйл ажиллагаанд шууд муугаар нөлөөлнө.  Жишээ нь: Втулк резин, босоо хэвтээ тэнцүүлэгчийн резин гэх мэт. 

  2. Хуурамч бөгөөд хуучирч муудсан пүрш сольж тавьснаар амортизаторын эдэлгээг богино болгодог. 

  3. Ямарваа нэг зүйлийн стандарт хэмжээг өөрчлөх (нум болон пүршийг өндөрлөх) зэрэг нь амортизаторын ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Энэ байдал манайд маш түгээмэл ажиглагддаг. Автомашин үйлдвэрээс гарахдаа бүх эд ангиуд нь өөр хоорондоо зохицсон байдаг.

  4. Хэзээ ч норм хэмжээг хязгаараас хэтрүүлж болохгүй (ачаа даац) 

  5. Амортизаторын штокны хамгаалалт резин болон зөөллөгч резинүүдийг байнга шалгаж байх ба цоорч муудсан тохиолдолд даруй солих хэрэгтэй. 

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977