АЛХНЫ АЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Автомашины их бие нь гадна талын панель ба дотор талын арам хэсгээс бүрддэг. Осол, аваарын улмаас хэлбэрээ алдаж гажсан автомашины их биеийн хотгор гүдгэрийг шалгаж алх дөшөөр цохиж засах, тусгай багажаар татаж засварлах зэргээр технологи ба хүний ур чадварыг ашиглан үндсэн хэлбэрт нь засаж оруулдаг ажлыг АЛХНЫ АЖИЛ гэдэг.

Алхны ажил нь механик хүний гарын ур дүйг харуулах ЧУХАЛ хэсэг байдаг. Энэ ажлыг хийхийн тулд ажиллаж буй материалынхаа бүтэц, онцлогийг сайтар мэдэж байх нь чухал. Тухайлбал: төмөр ба хөнгөнцагаан деталийн сэвийг гаргахад материалын онцлогийг мэдэрч ямар багажаар цохиход сунаж, агшихыг мэддэг байх ёстой. Засаж буй деталийнхаа сэвийг анхнаас нь сайн гаргаж чадвал замасканы ажил хийгдэхгүйгээр шууд будгийн ажил руу шилжиж ч болдог. Засварын ажил чанартай, өнгө үзэмжтэй, аюулгүй байдлын баталгаатай болох нь алхны ажлын чанараас 100% шалтгаална.

Алхны ажлыг:

  1. Гадна панелийн засвар

  2. Арамны засвар

  3. Гэмтсэн деталийг сольж хийх гэсэн ерөнхий 3 агуулгад хуваадаг.

ГАДНА ПАНЕЛИЙН ЗАСВАР

Мөргөлтийн хүч харьцангуй бага бөгөөд дотор талын арам хэсэг рүүгээ орж гэмтээгүй тохиолдолд гадна талын панель (хаалга, крыло, капут гэх мэт)-г үндсэн хэлбэрт нь оруулж засаж буй үйл явц юм.

Өмнөх зураг

Алхны ажлын явцын зураг

Будаг хийгдсэний дараах зураг

ГЭМТСЭН ДЕТАЛИЙГ СОЛЬЖ ХИЙХ

Гэмтлийн зэрэг хүнд, засаж үндсэн хэлбэрт нь оруулсан ч шинэ ба хуучин деталь сольж хийхээс илүү их зардалтай, эсхүл сольж хийснээр төмрийн бат бэх нь унахаар байвал хожим үүсэх эрсдлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор деталийг сольж хийх ажлыг хэлнэ.

Өмнөх зураг

Алхны ажил хийгдэж байх явцын зураг

Будаг хийгдэсний дараах зураг

АРАМЫН ЗАСВАР

Мөргөлтийн хүч харьцангуй их бөгөөд автомашины дотор талын арам хүртэл нөлөөлж гажилт үүсгэсэн тохиолдолд арамыг осолд ороогүй мэт үндсэн хэлбэрт нь оруулж засаж буй үйл явц юм.

 

Global Jig гажаа гаргагч төхөөрөмжөөр их биеийн гажааг гаргаж байна.

Global Jig гажаа гаргагч төхөөрөмжөөр их биеийн гажааг гаргаж байна.

Их бие будгйин засварын дэлгэрэнгүй мэдээллийг: 9915-3760 утсаар лавлана уу.

Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалга
Ажлын өдөр09:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
Амралтын өдөр10:00 - 21:0009:00 - 21:0009:00 - 21:00
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-9977